Боловсролын зээлийн сан нь төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, иргэн төвтэй үйлчилгээг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд иргэдэд нээлттэй, шуурхай үйлчилгээг тогтмол үзүүлж байна.

Тус сангийн Ажлын албаны даргын иргэдтэй уулзах албан ёсны хуваарь нь Пүрэв гараг бүрийн 15:00–17:00 цагийн хооронд байдаг. Гэвч иргэдийн зүгээс гаргасан санал хүсэлт, өргөдөл гомдлыг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагыг харгалзан, зөвхөн уг хуваарьт баригдалгүйгээр ажлын бусад өдрүүдэд ч иргэдийг хүлээн авч уулзан, холбогдох асуудлыг шийдвэрлэж ажиллаж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь Боловсролын зээлийн сангийн зүгээс иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодитой арга хэмжээ бөгөөд цаашид ч иргэдтэй шууд харилцах, нээлттэй байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаагаа тогтмол үргэлжлүүлэх юм.