Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • Элсэн суралцагч нь элсэлтийн шаардлага хангаж, дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрт элссэн байх, үргэлжлүүлэн суралцагч нь өмнөх улирлын голч дүн 2.8-аас доошгүй байх;
  • Суралцагч нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т заасан нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн байх.
  • Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-гэж:

Үндэсний статистикийн хороо, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталсан аргачлалын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхөөс сонгогдсон өрхийн гишүүн хамрагдана.

Бүрдүүлэх материал:

Дотоодын сургалтын байгууллагын суралцагч нь дараах материалыг бүрдүүлж, сургуульдаа өгнө.

  • Иргэний үнэмлэх (И-Монгол цахим системээс)
  • Өргөдөл (баталсан маягтын дагуу); /ТАТАХ…/
  • Элсэлтийн шалгалтын батламж,
  • Техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгч нь диплом,
  • Магистр, докторын үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч нь өмнөх боловсролын зэргийн диплом,үргэлжлүүлэн суралцагч нь  өмнөх улирлын голч дүнгийн тодорхойлолт;
  • Тухайн улиралд судлах хичээлийг баталгаажуулсан сургалтын байгууллагын тодорхойлолт;
  • Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тодорхойлолт /мэдээллийн сан бүртгэлтэй/