Тавигдах шаардлага
- Эрх бүхий байгууллагаас баталсан Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх мэргэжлээр дотоодын сургалтын байгууллагад бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцагч Монгол Улсын иргэн байх
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан байх
- Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцдаг байх
- Дээд боловсролын сургалтын байгууллагын үндэсний эрэмбийн үнэлгээний “сургалт” хэсэгт 50-аас дээш хувийн үнэлгээ авсан сургалтын байгууллагад суралцах
- Шинээр элсэгчийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 600 болон түүнээс дээш байх
- Үндсэн хөтөлбөрөөр суралцаж байгаа бакалаврын шатлалын оюутны голч дүн 3.0 болон түүнээс дээш байх
- Үндсэн хөтөлбөрөөр суралцаж байгаа магистрант, докторантын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх
- Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд бүртгэгдсэн байх
- Суралцагч Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн тохиолдолд сургалтын төлбөрийн зээл олгохгүй
Бүрдүүлэх материал
- Иргэний үнэмлэхийн лавлагаа (И-Монгол цахим системээс)
- Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл /ТАТАХ…/
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн эх хувь (И-Монгол цахим системээс)
- Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
- Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь
- Тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт