“ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУРАЛЦАГЧИД ТЭТГЭЛЭГ, ЗЭЭЛ, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ, ЗЭЭЛ ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна

“ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУРАЛЦАГЧИД ТЭТГЭЛЭГ, ЗЭЭЛ, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ, ЗЭЭЛ ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ”-ын төсөлд санал авах тухай  Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Журам батлах тухай” 103 дугаар тогтоолоор “Багш, багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”, 2025 оны “Журам шинэчлэн батлах тухай” 215 дугаар тогтоолоор “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх журам” батлагдаж Боловсролын яамнаас журмын хэрэгжилтийг хангаж Боловсролын зээлийн сангаар дамжуулан дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад сургалтын төлбөрийн санхүүжилтийг олгодог. Боловсролын яамнаас дээрх санхүүжилтийн журмыг нэгтгэн “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, зээл эргэн төлүүлэх журам”-ын төслийг шинэчлэн боловсруулж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр иргэд, олон нийтээс санал авч байна. Журмын төсөлд холбогдох саналаа batselem@moe.gov.mn, dorjsuren@elf.gov.mn цахим хаягаар ирүүлж хамтран ажиллана уу. Журмын төсөлтэй танилцах PDF файл