Хөтөлбөрийн нэр Боловсролын зэрэг Голч дүн
1 Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч Дэд бакалавр, бакалавр Дэд бакалавр, бакалавр-2.0

 

2 Бүтэн өнчин суралцагч Дэд бакалавр,    бакалавр,      2.0 доошгүй
3 Эцэг, эх нь хоёулаа, эсхүл хагас өнчин бол эцэг/ эх нь хөгжлийн бэрхшээлтэй өрхийн
4 Хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүнтэй өрхийн
5 Цаатан, Урианхай, Тува өрхийн суралцагч бакалавр
6 Нэг гэр бүлийн 3 болон түүнээс дээш хүүхэд нь дотоодын сургалтын байгууллагын бакалаврын үндсэн хөтөлбөрт зэрэг суралцагч

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • Зохих журмын дагуу элссэн, боловсролын цахим мэдээллийн системд бүртгэгдсэн байх;
  • Дээд боловсролын сургалтын байгууллагын үндэсний эрэмбийн үнэлгээний сургалтын хэсэгт 50-аас дээш хувийн үнэлгээ авсан сургалтын байгууллагад суралцах;
  • Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцах;
  • Дэд бакалавр, бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хоёр дахь мэргэжил эзэмшихээр суралцаагүй байх;
  • Суралцагч зээл авснаас бусад тохиолдолд сангийн хөрөнгөөр суралцаагүй байх;

Бүрдүүлэх материал:

Дотоодын сургалтын байгууллагын суралцагч нь дараах материалыг бүрдүүлж, сургуульдаа өгнө.

  • Хүсэлт (батлагдсан маягтаар);
  • Иргэний үнэмлэхийн лавлагаа (И-Монгол цахим системээс)
  • Дэд бакалавр, бакалаврт шинээр элсэгч элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (шинээр элсэгч) (И-Монгол цахим системээс)
  • Үргэлжлүүлэн  суралцагчийн голч дүнг тусгасан сургуулийн тодорхойлолт
  • Тухайн улиралд судалж байгаа хичээлийг баталгаажуулсан  жагсаалт
  • Төрсний лавлагаа /төрсний гэрчилгээний хуулбар
  • Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримт
  • Нэг гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй өрхийн хагас өнчин суралцагч (хувийн байдлыг тодорхойлох эрх бүхий байгууллагын тодорхойлолт)
  • Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч (хувийн байдлыг тодорхойлох эрх бүхий байгууллагын тодорхойлолт)
  • Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй өрхийн нэг суралцагч (хувийн байдлыг тодорхойлох эрх бүхий байгууллагын тодорхойлолт)
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагч (хувийн байдлыг тодорхойлох эрх бүхий байгууллагын тодорхойлолт)
  • Цаатан, тува, урианхай үндэстний өрхийн нэг суралцагч (хувийн байдлыг тодорхойлох эрх бүхий байгууллагын тодорхойлолт)
  • 3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт (хувийн байдлыг тодорхойлох эрх бүхий байгууллагын тодорхойлолт)