Тэтгэлгийн хамрах хүрээ:

    1. Багш мэргэжлийн сонгон бүлгийн төгсөгч;
    2. Багш мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт суралцагч;
    3. Дадлагажигч багш;
    4. Боловсролын (01) чиглэлээр магистрын хөтөлбөрт суралцагч;
    5. Багш мэргэжлээр хөрвөх бакалаврын хөтөлбөрийн суралцагч;
    6. 15 жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхэд;

Нийтлэг шалгуур:

  • Монгол Улсын иргэн байх;
  • Зохих журмын дагуу элссэн, дээд боловсролын мэдээллийн системд бүртгэгдсэн байх;
  • Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөр, эсхүл сургалтын байгууллагын үндэсний эрэмбийн үнэлгээний “сургалт” хэсэгт 50-аас дээш хувийн үнэлгээ авсан сургалтын байгууллагад суралцдаг байх;
  • Багш, суралцагч дэмжлэгээр үргэлжлүүлэн суралцах тохиолдолд өмнөх улирлын голч дүн нь багш бэлтгэх бакалаврын сургалтын үндсэн хөтөлбөрөөр суралцагч бол 2.7-оос доошгүй, магистрын сургалтын үндсэн хөтөлбөрөөр суралцагч бол 3.0-оос доошгүй,
  • Багш, ажилтны хүүхэд бол өмнөх улиралд сонгон судалсан бүх хичээлд амжилттай үнэлэгдсэн байх;

Бүрдүүлэх материал:

  • Хүсэлт (батлагдсан маягтаар);
  • Иргэний үнэмлэхийн хуулбар (И-Монгол цахим системээс)
  • Шинээр элсэгч элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (Цахим системээс)
  • Үргэлжлүүлэн суралцагч голч дүнг тусгасан сургуулийн тодорхойлолт
  • Тухайн улиралд судалж байгаа хичээлийг баталгаажуулсан  жагсаалт
  • Төрсний лавлагаа (И-Монгол цахим системээс)
  • Магистрын болон хоёр дахь мэргэжлээр бакалаврын сургалтын үндсэн хөтөлбөрийн элсэгч бол өмнөх боловсролын зэргийн дипломын хуулбар;
  • Багш мэргэжлийн сонгон бүлгийг төгсөж, тухайн мэргэжлийн чиглэлээр элсэн суралцагч нь багш мэргэжлийн сонгон бүлэгт амжилттай суралцсаныг гэрчлэх батламжийн хуулбар;
  • Магистрын сургалтын үндсэн хөтөлбөрөөр суралцагч нь ажилласан жилийг тодорхойлох ажлын газрын тодорхойлолт,
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (И-Монгол цахим системээс)
  • Багш мэргэжлээр дадлагажигч нь суралцсан хугацааны голч дүнгийн хуудас, дадлагын удирдамж,
  • Дадлагажигчаар ажиллах сургуулийн захиалга, сургуулийн тодорхойлолт;
  • Суралцагчийн эцэг, эхийн ажилласан жилийг тодорхойлох байгууллагын тодорхойлолт

Тэтгэлэг баталгаажих процесс:

Суралцагч суралцаж төгсөөд төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагад орон нутагт 3-аас доошгүй жил, нийслэлд 5-аас доошгүй жил тогтвортой ажиллах заасан шаардлагыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулснаар тэтгэлэг баталгаажна.