
2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын Боловсролын зээлийн сан (БЗС) болон Тайландын Махидолын их сургуулийн төлөөлөгчдийн хооронд хамтарсан уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
Уулзалтад БЗС-ийн Ажлын албаны дарга О.Сийлэгмаа, Махидолын их сургуулийн “Сириндхорн” протез, ортозын сургуулийн захирал Гулапар Срисавасди, тус сургуулийн дэд захирал Саситон Суктом, мөн Бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэгийн тэргүүн Б.Золзаяа, болон бусад албаны хүмүүс оролцов.
Тус уулзалтын гол зорилго нь талуудын үйл ажиллагааны чиглэл, бодлого, туршлага, хөтөлбөрийн талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжуудыг судлахад оршив. Уулзалтын үеэр боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинээр мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг хэлэлцсэн юм. Тухайлбал, Махидолын их сургуульд протез, ортозын чиглэлээр Монголын оюутнуудыг сургах, Монгол Улсын эрүүл мэндийн салбар дахь протез, ортозын мэргэжилтнүүдийн чадавхийг нэмэгдүүлэх, чиглэлээр санал солилцов.
Энэхүү уулзалт нь талуудын хооронд харилцан ойлголцол бий болгож, хамтын ажиллагааны эхний алхам болсон ач холбогдол бүхий уулзалт боллоо.