МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ /МАГИСТР, ДОКТОРЫН/ ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦАГЧДЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
- Элсэгчийн анкет А /www.elf.gov.mn Цахим хуудасны гадаад зээл тэтгэлэг гэсэн цонхноос татаж авч бөглөнө/
- Гэрээ 2 хувь хэвлэн бөглөж авчрах /Цахим шуудангаар илгээх гэрээг өөрсдийн бөглөх хэсгийг бөглөж, гарын үсэг зурж баталгаажуулах/
- Суралцах сургуулийн урилга /Баталгаат орчуулгын хамт, Тэргүүлэх мэргэжлээр суралцахыг нотолсон/
- Гадаад хэлний шалгалтын хүчинтэй хуудасны хуулбар /IELTS, TOEFL/
- Дээд боловсрол эзэмшсэн баримт бичгийн хуулбар /Нотариатаар баталгаажуулах/
- Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Итгэмжлэл” нотариатаар баталгаажуулах /Утга нь: Суралцагчийн өмнөөс Боловсролын зээлийн сантай сургалтын гэрээ байгуулах, санал хүсэлт, өргөдөл гаргах, гэрээ болон холбогдох баримт бичигт гарын үсэг зурах гэх мэт бүрэн эрхийг олгосон тухай 3 жилийн хугацаатай итгэмжлэл гаргуулах/
- Иргэний үнэмлэхийн хуулбар /E-Mongolia лавлагаа байж болно/
- Санхүүжилт хүссэн өргөдөл /Боловсролын зээлийн санд/
- 1% цээж зураг /3*4 хэмжээтэй цээж зураг Элсэгчийн анкет А-д нааж ирэх/