Боловсролын зээлийн сантай хамтран ажиллах даатгалын компани сонгон шалгаруулах урилга
Боловсрол шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сан нь гадаад, дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын шалгуурт тэнцсэн иргэдэд сургалтын төлбөрийн зээл, тэтгэлэг, амьжиргааны зардал, эргэн төлүүлэх гэрээний үүргийг хангуулах чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн үйлчилгээний байгууллага юм.
Манай байгууллага нь дээрх суралцагчдын санхүүгийн болон гэнэтийн ослын улмаас тохиолдож болзошгүй эрсдэлээс хамгаалах, амь нас, олон улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар зарлаж байна. Бидэнтэй дээрх чиглэлээр хамтран ажиллах өрсөлдөхүйц нөхцөл санал болгох, эрх бүхий байгууллагуудыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтад оролцох байгууллага дараах материалыг ирүүлнэ үү:
- Шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн албан бичиг
- Байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ, туршлагын талаарх дэлгэрэнгүй танилцуулга
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар
- Санал болгож буй даатгалын бүтээгдэхүүн болон нөхцөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл /даатгалын төрөл тус бүрээр хамрагдах болон хамрагдахгүй нөхцөлүүд, даатгалын хувь хэмжээ, нөхөн төлбөрийн мэдээлэл, хөнгөлөлт, урамшуулал гэх мэт/
- Хамтран ажилладаг давхар даатгагчийн мэдээлэл /ямар, ямар даатгалын бүтээгдэхүүнүүдэд хамгаалалт үзүүлдэг, хамтран ажилласан жил гэх мэт/
- Үнийн санал
Оролцогч байгууллагын үнийн санал холбогдох материалыг хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 11 сарын 30-ны 17 цаг 30 минут.
Материал хүлээн авах хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Чагдаржавын гудамж 32/2, Сав плаза 11 давхар.
И-мэйл хаяг: contact@elf.gov.mn