ГАДААДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАХ БОЛОМЖ
🔸 Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөр
Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөр 2 дахь жилдээ хэрэгжинэ. Сум, хороо бүрээс Элсэлтийн Ерөнхий Шалгалтад хамгийн өндөр авсан 1 сурагчийг шалгаруулж хэлний бэлтгэлд хамруулна. 1 жил хэлний бэлтгэлд хамрагдсан сурагчид гадаадын их дээд сургуульд бакалаврын түвшинд суралцах юм. Эхний жилийн хөтөлбөрийн хүрээнд 200 гаруй оюутан 13 улсад суралцаж байна
🔸 Ерөнхий сайдын тэтгэлэг
Ерөнхий сайдын тэтгэлэг мөн 2 дахь жилдээ зарлагдаад байна. Магистр докторын түвшинд 50 хүртэл оюутан, бакалаврын
/дотоодын сургуульд/ түвшинд 50 хүртэлх оюутныг сургана. Тухайн суралцагч
– Хэлний онооны болзол хангасан байна
– Дэлхийн шилдэг сургуулийн урилгатай байх
– Тэтгэлгийн тодорхой хувийг тухайн сургуулиас олгох баталгаа гаргасан байх,
– Тэргүүлэх мэргэжлээр суралцах гэсэн үндсэн шалгууртай. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.shinemyangan.mn/ сайтнаас авч, бүртгүүлэх боломжтой.
🔸 Дэлхийн шилдэг 50 сургуульд элсэгч
Өмнө нь дэлхийн шилдэг 100 сургуулийн аль нэгд тэнцсэн тохиолдолд зээл, тэтгэлэг хамруулдаг байсан бол шинэчилсэн журмаар ТОП 50 сургуулийн үндсэн ангид элсэх урилгаа авсан оюутнуудыг тэтгэлэгт хамруулна.