Хамтын ажиллагааны хүрээнд тус байгууллагын төлөөлөн ажилладаг АНУ-ын шилдэг их дээд сургуульд бакалавр, магистрын хөтөлбөрт суралцах хүсэлтэй оюутнуудад дараах боломж, давуу тал бий болох юм.

  •       Албан ёсны IELTS, IBT шалгалт өгөөд өндөр оноо авч чаддаггүй тул суралцах хүсэлтэй сургуулийнхаа англи хэлний шалгуурт нийцдэггүй, шалгалтын 200$ төлж шалгалтад орох боломжгүй төлбөрийн чадвар муутай оюутнуудад Itep, Duolingo, Versant шалгалтуудыг цахимаар үнэ төлбөргүй өгөх, англи хэлний шалгуурт нийцэх
  • АНУ-ын сургуулиудын элсэлтийн шалгалт SAT/ACT шалгалт өгөхгүй шалгуурт нийцэх
  • Бакалаврын оюутнууд тухайн суралцаж байгаа сургуулиасаа 6,000-30,000$- тэтгэлэгт хамрагдах
  • Магистрын оюутнууд тухайн суралцаж байгаа сургуулиасаа 000-5.000$ тэтгэлэгт хамрагдах
  • Сургуульд элсэх өргөдөл, бүртгэлийн хураамж төлөхгүй
  • Тодорхойлолт, эссэ, бичгийн материал шаардахгүй
  • 120 гаруй томоохон компаниудад цалинтай дадлагын ажил хийх боломжтой
  • Хэлний чадвар муутай суралцагчид хэлний бэлтгэл хөтөлбөрт хамрагдаад үндсэн мэргэжлийн ангидаа элсэн орох
  • Хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын дараах их сургуулиудын бакалавр, магистрын хөтөлбөрт оюутнууд элсэн орох боломжтой.  Үүнд:
  • University of Utah
  • University of Illinois at Chicago
  • University of the Pacific
  • University of Kansas
  • Cleveland State University
  • University of Massachusetts Boston
  • University of South Carolina
  • Adelphi University
  • Gonzaga University
  • Auburn University
  • American University
  • University of Dayton
  • Louisiana State University
  • University of Mississippi
  • Auburn University of Montgomery