2026 оны “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай шалгарч, бэлтгэл хөтөлбөрт тэнцсэн суралцагчдад хөтөлбөрийн хэрэгжилт, тэтгэлэгт хамрагдах нөхцөл, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх уулзалт зохион байгуулагдлаа.

Уулзалтын үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн боловсрол, шинжлэх ухааны зөвлөх Ч.Лодойравсал болон Боловсролын зээлийн сангаас “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн зорилго, ач холбогдол, тэтгэлэгт хамрагдсан суралцагчдад олгох дэмжлэг, сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг танилцууллаа.

Мөн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан суралцагчид хөтөлбөрийн хүрээнд хүлээх үүрэг, хариуцлага, шаардлагатай баримт бичиг, цахим системээр үйл ажиллагаагаа хэрхэн гүйцэтгэх талаар мэдээлэл авч, цаашид анхаарах асуудлуудаа тодруулсан юм.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөр нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах чадварлаг, мэдлэг боловсролтой хүний нөөцийг бэлтгэх, залуучуудын боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал хөтөлбөрийн нэг юм.