Гадаадад суралцагчдын амьжиргааны зардлын хэмжээг шинэчлэн тогтоох талаар Боловсролын сайдад хүргүүлэх санал боловсруулахтай холбогдуулан санал авч байна.

Боловсролын зээлийн сан нь Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, эргэн төлүүлэх журам”-ын 4.1-д заасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн суралцагчдын 2026–2027 оны хичээлийн жилийн дотуур байрны төлбөр, хүнсний зардлын хэмжээг шинэчлэн тогтоох саналыг боловсруулж, Боловсролын сайдад хүргүүлж, батлуулахаар ажиллаж байна.

2025–2026 оны хичээлийн жилд мөрдсөн хэмжээнээс зарим улсын дотуур байрны бодит төлбөр давсан, улмаар суралцагчдад төлбөрийн зөрүү үүсэх, байрны гэрээ цуцлагдах, алданги тооцогдох зэрэг хүндрэл гарсан талаар өргөдөл, гомдол ирүүлсэнтэй холбоотойгоор холбогдох судалгаа, тооцоонд үндэслэн зардлын хэмжээг шинэчлэх шаардлага үүссэн.

Тэтгэлгээр суралцагчид болон иргэд та бүхнийг тушаалын төсөл болон холбогдох судалгаатай танилцаж, 2026 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 17:00 цаг хүртэл цахимаар санал асуулгад хамрагдахыг урьж байна.
Та ЭНД дарж санал өгнө үү.