Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн-ий хүрээнд 2026 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн Хойморь хайрхан-д зохион байгуулагдсан мод тарих арга хэмжээнд Боловсролын зээлийн сан идэвхтэй оролцлоо.
Тус арга хэмжээнд боловсролын салбарын нийт 8 байгууллагын 141 албан хаагч оролцож, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих, мод тарих соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан нийт 1145 мод тарьсан байна.
Боловсролын зээлийн сан нь зөвхөн боловсролын хүртээмж, боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэхээс гадна байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай оролцоог дэмжин ажилладаг билээ. Энэ удаагийн мод тарих арга хэмжээнд оролцсоноороо ногоон ирээдүйг бүтээх, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх үйлсэд бодит хувь нэмэр орууллаа.
Цаашид ч Боловсролын зээлийн сан нь байгаль орчны хамгаалал, тогтвортой хөгжил, нийгмийн сайн сайхны төлөөх санаачилга, хамтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ажиллах болно.





