Боловсролын зээлийн сангаас ерөнхий боловсролын 105 дугаар сургууль дээр 9-12 дугаар ангийн сурагчдад зориулан Боловсролын зээлийн сангаас үзүүлдэг үйлчилгээ, зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжийн талаар мэдээлэл өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр сурагчдад дотоод болон гадаадын сургалтын тэтгэлэг, боловсролын зээлд хамрагдах боломж, тавигдах шаардлага, сонгон шалгаруулалтын журам болон цахим системийн ашиглалтын талаар дэлгэрэнгүй танилцуулж, сонирхсон асуултад хариулт өгч мэдээлэл солилцов.

Арга хэмжээнд Боловсролын зээлийн сангийн Цахим хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Б. Баянмөнх, Дотоод зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж хариуцсан мэргэжилтэн Л. Базардаргиа, Цахим хөгжүүүлэлт хариуцсан мэргэжилтэн П. Учрал нар оролцож, сурагчдад мэдээлэл хүргэн ажиллалаа. Боловсролын зээлийн сан нь иргэдэд боловсролын санхүүгийн дэмжлэгийн талаар бодит, хүртээмжтэй мэдээлэл хүргэх, сурагч, оюутнуудыг боломжит хөтөлбөрүүдэд хамруулах чиглэлээр цаашид мэдээлэл, сурталчилгааны ажлыг үе шаттайгаар зохион байгуулах юм.