Боловсролын салбарт хэрэгжүүлэх “Чөлөөлье” санаачлага, бодлогын шинэчлэл, зорилт, арга хэмжээ болон хүрэх үр дүнг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, санал хүсэлтийг нь сонсож, шуурхай шийдвэрлэх зорилгоор “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг 2026 оны 05 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Тус өдөрлөгт Боловсролын зээлийн сан оролцож, зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж болон үйл ажиллагааны талаарх мэдээлэл, зөвлөгөөг иргэдэд хүргэн ажиллаж байна.