📍Мишээл Экспо Төвд зохион байгуулагдсан арга хэмжээнд БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН амжилттай оролцож, 4 өдрийн турш хүүхэд, залуучууд болон иргэдэд мэдээлэл, зөвлөгөө хүргэлээ.
Арга хэмжээний хугацаанд нийт олон мянган сурагч, эцэг эхчүүдэд боловсролын зээл, тэтгэлэг, сургалтын боломжийн талаарх бодит, ойлгомжтой мэдээллийг олон нийтэд хүргэв. Ингэснээр ирээдүйгээ төлөвлөж буй залуус өөрт хэрэгтэй мэдээллийг шууд авч, зөв сонголт хийхэд дэмжлэг үзүүлсэн юм.
Манай байгууллагын хамт олон идэвх санаачилга, хариуцлагатай хандлагаар ажиллаж, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулан хүргэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа.



