2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Боловсролын зээлийн сан-гийн ажлын албаны дарга М.Төртогтох, мэргэжилтэн Э.Отгоншагай нар Lovely Professional University-ийн захирал Nitesh Mahajan-тай албан уулзалт хийв.
Lovely Professional University нь Punjab муж-д байрлах Энэтхэгийн их сургууль бөгөөд одоогоор тус сургуульд Монгол Улсаас 12 оюутан амжилттай суралцаж байна. Мөн “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн бэлтгэл шатанд суралцаж буй оюутнуудтай уулзаж, сургуулийн давуу тал, боломжуудын талаар танилцуулга хийх зорилготой байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр талууд Монгол Улсаас Энэтхэг Улсад багш нарын богино хугацааны сургалт зохион байгуулах боломжийн талаар санал солилцож, Nitesh Mahajan цаашид уг чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлэв.

