БУЛГАН АЙМАГТ БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Булганы сэргэлт-2026” боловсролын экспо арга хэмжээ Булган аймагт амжилттай зохион байгуулагдаж, Боловсролын зээлийн сан идэвхтэй оролцлоо.
Тус арга хэмжээнд нийт 600 орчим сурагч, эцэг эх, асран хамгаалагчид, багш, удирдлагууд болон их, дээд сургуулиудын төлөөлөл оролцсон бөгөөд оролцогчдод боловсролын зээлийн сангийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, суралцах хүсэл эрмэлзэлтэй залуусын өмнө нээлттэй боломжууд байгааг таниулсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.
Мөн арга хэмжээний үеэр сурагчдад өөрсдийн зорилгодоо хүрэхийн тулд хичээл зүтгэл гаргавал боловсрол эзэмших боломж, дэмжлэгийн талаар ойлголт өгч, ирээдүйн боловсролын төлөвлөлтөд нь бодит чиг баримжаа олгосон ач холбогдолтой байв.
Боловсролын зээлийн сангийн мэдээлэл, сурталчилгааны үйл ажиллагаа цаашид үргэлжилж, дараагийн уулзалт Эрдэнэт хотод зохион байгуулагдах бөгөөд 800 гаруй сурагчидтай уулзаж, мэдээлэл хүргэхээр төлөвлөж байна.



