Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын зөвлөлийн ээлжит хуралдаан 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 10:00–12:30 цагийн хооронд боллоо. Хуралдаанаар гадаадын сургалтын байгууллагад суралцагчдын санхүүжилт хүсэх, шилжүүлэх хугацааны хуваарь болон иргэд, олон нийтийг хүлээн авах хуваарийг баталж, мэдээллийг ил тод, нээлттэй хүргэж, олон нийттэй харилцах харилцааг сайжруулах шийдвэр гаргав.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр гадаадад суралцаж буй 296 суралцагчтай сонгон шалгаруулалт өгөх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2024 оны 102 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу гэрээ байгуулахаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн сургалтын зээлийн эргэн төлөлтийг тухайн суралцагчтай байгуулсан гэрээнд заасан нөхцөлийн дагуу хэрэгжүүлэх, албан хаагчдын хөгжил, харилцаа, байгууллагын соёлыг дэмжих зорилгоор долоо хоног бүрийн Пүрэв гарагийн 08:30–12:30 цагийг “Мэдээллийн цаг” болгон зохион байгуулахаар боллоо.
Гадаадад суралцагчдад зориулсан мэдээллийг ил тод хүргэх цахим мэдээллийн системийн хөгжүүлэлтийн ажлын даалгаврыг яаралтай боловсруулахыг холбогдох нэгжид үүрэг болгосон байна.



We use cookies to improve your experience on our site. By using our site, you consent to cookies.
Manage your cookie preferences below:
Essential cookies enable basic functions and are necessary for the proper function of the website.
These cookies are needed for adding comments on this website.
Statistics cookies collect information anonymously. This information helps us understand how visitors use our website.
Google Analytics is a powerful tool that tracks and analyzes website traffic for informed marketing decisions.
Service URL: policies.google.com (opens in a new window)