Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, олон улсад өрсөлдөх мэдлэг чадвартай, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны хөгжилд бодит хувь нэмрээ оруулах манлайлагчийг бэлтгэх зорилгоор дотоодын болон гадаадын сургалтын байгууллагад тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн чиглэлээр эзэмших суралцагчид Засгийн газрын тэтгэлэг (цаашид “Засгийн газрын тэтгэлэг” гэх) олгоно.
Төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, манлайлах чадварыг хөгжүүлэх, төрийн албан хаагчийг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийн хүрээнд ажлын гүйцэтгэл, үр дүнгээр шалгарч, магистрын зэргийн өмнөх хэлний бэлтгэл, ахисан түвшний сургалтад суралцах албан хаагчид сангаас болон бусад эх үүсвэрээс тэтгэлэг олгоно.
Суралцах боловсролын түвшин: Магистр, Доктор
Засгийн газрын тэтгэлэгт дараах иргэн хамрагдана:
1.Магистрын зэргийн өмнөх бэлтгэл хөтөлбөр (хэлний бэлтгэл), магистр болон докторын хөтөлбөрөөр сургалтад суралцах төрийн албан хаагч;
2.Тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр суралцагч;
3.Техникийн боловсролын сургалтын байгууллагын олон улсын хөтөлбөрийг дотоодын сургуульд төгсөж, тухайн мэргэжлийн чиглэлээрээ гадаадын сургалтын байгууллагад үндсэн хөтөлбөрөөр дэвшин суралцагч.
Төрийн албан хаагчийн магистрын зэргийн өмнөх хэлний бэлтгэл, ахисан түвшний сургалтад суралцах албан хаагч энэ журмын 2.2 т заасан нийтлэг шаардлага болон дараах тусгай шаардлага хангасан байна:
1. Төрийн албанд 5-аас доошгүй жил, тухайн байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан үндсэн ажилтан байх;
2. Төрийн албан хаагчийн хувьд сүүлийн 3 жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр холбогдох журамд заасан хамгийн өндөр үнэлгээний ангилалд багтсан байх;
3. Ажиллаж буй байгууллага захиалга өгсөн байх;
4. Гадаадын сургалтын байгууллагад суралцан төгсөж ирээд 5 жил ажиллах боломжтой байх (өндөр насны болон цэргийн тэтгэвэр тогтоолгох насны хязгаар, төрийн тусгай албаны 20-25 жил ажилласан байх нөхцөлөөс үлдсэн хугацаа 10 жилээс доошгүй байх).
ГАДААДЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1. Магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцах урилга авсан байх;
2. Үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байх.