Ерөнхий мэдээлэл
Цахим хөгжүүлэлтийн хэлтэс нь Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй мэдээллийн технологи, цахим системийн бодлого, зохицуулалт, хэрэгжилтийг хариуцан ажилладаг нэгж юм.
Үндсэн чиг үүрэг
Цахим бодлого, төлөвлөлт
Байгууллагын цахим шилжилтийн бодлого, стратеги, төлөвлөгөөг боловсруулах
Цахим систем шинээр нэвтрүүлэх, сайжруулах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох
Мэдээллийн технологийн хөгжлийн чиг хандлагыг судалж, хэрэгжүүлэх санал боловсруулах
Цахим системийн зохицуулалт
Мэдээллийн систем, вэб платформ, цахим үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах
Системийн сайжруулалт, шинэчлэлийг зохион байгуулах
Ашиглагдаж буй системүүдийн уялдаа холбоог хангах
Гадны гүйцэтгэгчтэй хамтран ажиллах
Цахим систем, программ хангамжийн хөгжүүлэлтийг гүйцэтгэх байгууллагатай хамтран ажиллах
Ажлын явц, гүйцэтгэл, чанарт хяналт тавих
Системийг туршиж, нэвтрүүлэх, хүлээн авах үйл ажиллагааг зохион байгуулах
Мэдээллийн аюулгүй байдал
Мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах
Хэрэглэгчийн хандалтын эрх, системийн аюулгүй байдлыг хянах
Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, журмын хэрэгжилтийг хангах
Өгөгдөл, тайлан
Өгөгдлийн сангийн ашиглалт, хамгаалалтыг зохицуулах
Удирдлагыг шаардлагатай тайлан, статистик мэдээллээр хангах
Бусад байгууллагын мэдээллийн системтэй өгөгдөл солилцоог зохион байгуулах
Дотоод хэрэглэгчийн дэмжлэг
Байгууллагын ажилтнуудад цахим систем ашиглах зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх
Хэрэглэгчийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлүүлэх
Бидний зорилго
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг ил тод, хүртээмжтэй, найдвартай, үр ашигтай цахим орчноор хангаж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулахад оршино.