Сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

              Боловсролын зээлийн сан нь 1993 оноос өнөөдрийг хүртэл сурах хүсэл эрмэлзэлтэй, их дээд сургуульд элсэх шаардлага хангасан боловч сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай иргэдэд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг явуулж байна.

         Тус сан нь өнөөдрийн байдлаар оюутан, суралцагчдад оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламж, тэтгэлэг, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг, Засгийн газар хоорондын тэтгэлэг, гадаад зээлийн санхүүжилтийг зохих шийдвэрийг үндэслэн олгож байна.

         Бидний хувьд 2021 онд  Засгийн газрын  347 дугаар тогтоолоор “ Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”, 2022 онд Засгийн газрын 346 дугаар тогтоолоор “Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” журамуудыг тус тус шинэчлэн батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.

      Боловсролын зээлийн сан нь цаашид  санхүүгийн үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод, нээлттэй байлгах, сангаас үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг цахимд шилжүүлэх зорилготой ажиллаж байна.

     Оюутан суралцагчид та бүхэн Боловсролын зээлийн сангийн вэб сайт, пэйж хуудаснаас тодорхой мэдээллийг авахаас гадна 70047009 дугаар утсаар манай мэргэжилтэнүүдтэй холбогдох, Legalinfo.mn сайтаас Засгийн газрын 2021 оны 347, 2022 оны 346 дугаар тогтоолууд батлагдсан журмуудтай танилцан мэдээлэл аваарай.

Анхаарал тавьсанд баярлалаа. Та бүхэндээ амжилт хүсье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.