Сургалтын зээл тэтгэлэг, буцалтгүй тусламж
Дотоод, гадаадын сургалтын байгууллагад бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр, мөн дотоодын сургалтын байгууллагад дэд бакалавр хөтөлбөрөөр суралцах иргэнд сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл олгоно.
Тавигдах шаардлага
- Монгол Улсын иргэн байх
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан байх
- Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцдаг байх
- Дээд боловсролын сургалтын байгууллагын үндэсний эрэмбийн үнэлгээний “сургалт” хэсэгт 50-аас дээш хувийн үнэлгээ авсан сургалтын байгууллагад суралцах
- Шинээр элсэгчийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 500 болон түүнээс дээш байх
- Үндсэн хөтөлбөрөөр суралцаж байгаа бакалаврын шатлалын оюутны голч дүн 2.8 болон түүнээс дээш байх
- Үндсэн хөтөлбөрөөр суралцаж байгаа магистрант, докторантын голч дүн 3.0 болон түүнээс дээш байх
- Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд бүртгэгдсэн байх
- Суралцагч Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн тохиолдолд сургалтын төлбөрийн зээл олгохгүй
- Даатгалд хамрагдсан байх
- Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад эхний хоёр жилийг амжилттай суралцаж, гадаадын хамтран ажиллагч дээд боловсролын сургалтын байгууллагад үргэлжлүүлэн суралцах эрх (2+2 хөтөлбөр) авсан тохиолдолд
Бүрдүүлэх материал
- Иргэний үнэмлэхийн лавлагаа (И-Монгол цахим системээс)
- Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл /ТАТАХ…/
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн эх хувь (И-Монгол цахим системээс)
- Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
- Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь
- Тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт
- Ирээдүйн зорилго тодорхойлох эссэ /зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр суралцсанаар ямар үр дүнд хүрэх талаарх/
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛИЙН ДААТГАЛ
МУЗГ-ын 2025 оны 215 дугаар тогтоол:
Эх сурвалж: Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам (legalinfo.mn)
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоол “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам” Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын боловсрол эзэмших өдрийн ангид суралцаж байгаа Монгол улсын иргэнд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, тэтгэлгийг Боловсролын зээлийн сангаар дамжуулан олгоно.