СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ
Гадаадын сургалтын байгууллагад бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцах иргэнд сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл олгоно.
Дараах иргэн гадаадын сургалтын байгууллагад суралцах сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлд хамрагдана:
- 2+2 хөтөлбөр”-ийн хүрээнд дотоодын сургалтын байгууллагад эхний хоёр жил амжилттай суралцаж, гадаадын сургалтын байгууллагад бакалаврын хөтөлбөрөөр үргэлжлүүлэн суралцах эрх авсан суралцагч;
- Бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцах эрх авсан суралцагч;
- Гадаадын сургалтын байгууллагад магистр, докторт суралцагч.
Тавигдах шаардлага
1.Монгол Улсын иргэн байх;
2.Тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн чиглэлээр үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч байх;
3.Магистр, докторын хөтөлбөрт анхлан суралцагч байх;
4.Суралцагч зээл авснаас бусад тохиолдолд сангийн хөрөнгөөр суралцаагүй байх;
5.Элсэн суралцагч бол үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж, урилга авсан, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүнгийн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байх;
6.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу “Өрийн мэдээллийн нэгдсэн сан”-д зээлийн үлдэгдэлгүй байх.
Бүрдүүлэх материал
1.Хүсэлт (батлагдсан маягтаар);
2.Иргэний үнэмлэх (лавлагаа);
3.Тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцах бол ажилласан жилийг тодорхойлсон албан бичиг;
4.Докторын үндсэн хөтөлбөрөөр суралцах бол эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт, тодорхойлох захидал (суралцах арга барил, судалгааны урьдчилсан сэдэв, арга зүй, эрдэм шинжилгээний ажлын туршлага, зан төлөвийн онцлогийг тодорхойлсон удирдагч багш, эрдэмтэн, байгууллага тус бүрийн тодорхойлолт);
5.Цагдаагийн байгууллагын тодорхойлолт
6.энэ журмын 4.2.2-т заасан суралцагч бол олимпиадад оролцож медальт байрт шалгарсныг гэрчлэх баримт бичгийн хуулбар;
7.Сургалтын төлбөрийн нэхэмжлэхийн хуулбар;
8.Гадаадын сургалтын байгууллагын үндсэн ангид нэмэлт нөхцөлгүйгээр суралцах эрхийг авсан байх.