8.3.Буцалтгүй тусламжаар үргэлжлүүлэн суралцах зорилтот бүлгийн суралцагчийн өмнөх улирлын голч дүн 2.0 буюу түүнээс дээш, эсхүл энэ журмын 8.2.3т заасан хөгжлийн бэрхшээлтэй суралцагч дэвшин суралцах эрхээ авсан бол буцалтгүй тусламж олгоно.

8.4.Энэ журмын 8.2.3т заасан суралцагчид Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 15.6-д заасны дагуу дотоод, гадаадын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад элсэн суралцах эрх авсан бол дараах буцалтгүй тусламжийг олгоно:

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн байх; (тухайн статустайг нотлох эрх бүхий байгууллагын тодорхойлолттой)
  • Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад дэд бакалавр, бакалавр, магистр, докторын хөтөлбөрөөр суралцаж буй эсхүл суралцах эрх авсан шалгаруулалтад оролцогч нь:  
  •       Шинээр элсэн суралцах оролцогч үндсэн ангийн суралцах урилга авсан байх;
  • Бүрдүүлэх материал

  • Хүсэлт (батлагдсан маягтаар);
  • Иргэний үнэмлэх (лавлагаа);
  • Төрсний гэрчилгээний лавлагаа

Боловсролын гэрчилгээ:   

  1. Бакалаврын хөтөлбөрт суралцах бол бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  2. Магистрын хөтөлбөрт суралцах бол бакалаврын түвшний гэрчилгээ
  3. Докторын хөтөлбөрт суралцах бол бакалаврын түвшний гэрчилгээ
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт
  •  Анхлан элсэгч бол сургуулийн урилга
  • Үргэжлүүлэн суралцагч бол дүнгийн хуудас
  • Цагдаагийн байгууллагын тодорхойлолт
  • Сургалтын төлбөрийн нэхэмжлэхийн хуулбар;
  • Докторын түвшинд суралцах бол эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт, тодорхойлох захидал