Суралцах боловсролын түвшин: Бакалавр

ГАДААДЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАХ СУРАЛЦАГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

•       Монгол Улсын иргэн байх;

•       Тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн чиглэлээр үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч байх;

•       Магистр, докторын хөтөлбөрт анхлан суралцагч байх;

•       Суралцагч зээл авснаас бусад тохиолдолд сангийн хөрөнгөөр суралцаагүй байх;

•       Элсэн суралцагч бол үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж, урилга авсан, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүнгийн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байх;

•       Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу “Өрийн мэдээллийн нэгдсэн сан”-д зээлийн үлдэгдэлгүй байх.

•       Сан Монгол Улсаас гадаад улсад суралцагчтай, гадаад улсаас Монгол Улсад суралцагчтай хоёр талт гэрээ байгуулна.

•       Монгол Улсаас гадаад улсад суралцах суралцагчид энэ журмын 1.5-д зааснаар, эсхүл энэ журмын 1.6-д заасны дагуу баталсан хэмжээгээр амьжиргааны зардлын тэтгэлэг олгоно.

•       Гадаад улсаас Монгол Улсад суралцах суралцагчийн талаар тухайн улстай харилцан адил байх зарчмыг баримтлах бөгөөд тэтгэлгийн хувьд сургалтын төлбөрийн болон дотуур байрны зардлыг тухайн сургалтын байгууллагын нэхэмжилсэн дүнгээр, хүнсний зардлыг Үндэсний статистикийн хорооноос тогтоосон тухайн жилийн хүн амын амьжиргааны доод түвшнээр тооцож олгоно.

•       Энэ журамд заасан тэтгэлгээр үргэлжлүүлэн суралцах тохиолдолд өмнөх улирлын голч дүн нь Монгол Улсаас гадаад улсад суралцагч бол авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй, гадаад улсаас Монгол Улсад суралцагч бол 2.0-оос доошгүй байна.