Тэтгэлгийн хамрах хүрээ:
-
- Багш мэргэжлийн сонгон бүлгийн төгсөгч;
- Багш мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт суралцагч;
- Дадлагажигч багш;
- Боловсролын (01) чиглэлээр магистрын хөтөлбөрт суралцагч;
- Багш мэргэжлээр хөрвөх бакалаврын хөтөлбөрийн суралцагч;
- 15 жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхэд;
Нийтлэг шалгуур:
- Монгол Улсын иргэн байх;
- Зохих журмын дагуу элссэн, дээд боловсролын мэдээллийн системд бүртгэгдсэн байх;
- Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөр, эсхүл сургалтын байгууллагын үндэсний эрэмбийн үнэлгээний “сургалт” хэсэгт 50-аас дээш хувийн үнэлгээ авсан сургалтын байгууллагад суралцдаг байх;
- Багш, суралцагч дэмжлэгээр үргэлжлүүлэн суралцах тохиолдолд өмнөх улирлын голч дүн нь багш бэлтгэх бакалаврын сургалтын үндсэн хөтөлбөрөөр суралцагч бол 2.7-оос доошгүй, магистрын сургалтын үндсэн хөтөлбөрөөр суралцагч бол 3.0-оос доошгүй,
- Багш, ажилтны хүүхэд бол өмнөх улиралд сонгон судалсан бүх хичээлд амжилттай үнэлэгдсэн байх;
Бүрдүүлэх материал:
- Хүсэлт (батлагдсан маягтаар);
- Иргэний үнэмлэхийн хуулбар (И-Монгол цахим системээс)
- Шинээр элсэгч элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (Цахим системээс)
- Үргэлжлүүлэн суралцагч голч дүнг тусгасан сургуулийн тодорхойлолт
- Тухайн улиралд судалж байгаа хичээлийг баталгаажуулсан жагсаалт
- Төрсний лавлагаа (И-Монгол цахим системээс)
- Магистрын болон хоёр дахь мэргэжлээр бакалаврын сургалтын үндсэн хөтөлбөрийн элсэгч бол өмнөх боловсролын зэргийн дипломын хуулбар;
- Багш мэргэжлийн сонгон бүлгийг төгсөж, тухайн мэргэжлийн чиглэлээр элсэн суралцагч нь багш мэргэжлийн сонгон бүлэгт амжилттай суралцсаныг гэрчлэх батламжийн хуулбар;
- Магистрын сургалтын үндсэн хөтөлбөрөөр суралцагч нь ажилласан жилийг тодорхойлох ажлын газрын тодорхойлолт,
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (И-Монгол цахим системээс)
- Багш мэргэжлээр дадлагажигч нь суралцсан хугацааны голч дүнгийн хуудас, дадлагын удирдамж,
- Дадлагажигчаар ажиллах сургуулийн захиалга, сургуулийн тодорхойлолт;
- Суралцагчийн эцэг, эхийн ажилласан жилийг тодорхойлох байгууллагын тодорхойлолт
Тэтгэлэг баталгаажих процесс:
Суралцагч суралцаж төгсөөд төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагад орон нутагт 3-аас доошгүй жил, нийслэлд 5-аас доошгүй жил тогтвортой ажиллах заасан шаардлагыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулснаар тэтгэлэг баталгаажна.