Тавигдах шаардлага:
- Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн сургалтын байгууллагад дэд бакалавр, бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр элсэн суралцагч;
- Монгол Улсын иргэн байх;
- Зохих журмын дагуу элссэн, дээд боловсролын мэдээллийн системд бүртгэгдсэн байх;
- Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөр, эсхүл сургалтын байгууллагын үндэсний эрэмбийн үнэлгээний “сургалт” хэсэгт 50-аас дээш хувийн үнэлгээ авсан сургалтын байгууллагад суралцдаг байх;
- Дэд бакалавр, бакалавр, магистр, докторын хөтөлбөрт анхлан суралцагч байх;
- Суралцагч зээл авснаас бусад тохиолдолд сангийн хөрөнгөөр суралцаагүй байх;
Бүрдүүлэх материал:
Дотоодын сургалтын байгууллагын суралцагч нь дараах материалыг бүрдүүлж, сургуульдаа өгнө.
- Хүсэлт (батлагдсан маягтаар);
- Иргэний үнэмлэхийн лавлагаа (И-Монгол цахим системээс)
- Дэд бакалавр, бакалаврт шинээр элсэгч элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (Цахим системээс)
- Үргэлжлүүлэн суралцагч голч дүнг тусгасан сургуулийн тодорхойлолт
- Тухайн улиралд судалж байгаа хичээлийг баталгаажуулсан жагсаалт
- Төрсний лавлагаа (И-Монгол цахим системээс)
- Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т заасан нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн байх.