Хөтөлбөрийн нэр Боловсролын зэрэг Голч дүн
1 Сувилахуй

Дэд бакалавр, бакалавр (дэд бакалавр болон бакалаврын үндсэн хөтөлбөрөөр хоёр дахь удаагаа суралцагч)

           2.8-аас доошгүй
2 Нийгмийн ажилтан
3 Номын сан
4 Хоол зүй, шим судлал
5 Малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны 1 хүүхэд (мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэл)
6 Хэл засалч
7 Хөдөлгөөн засалч
8 Хөдөлмөр засалч
9 Сэтгэл зүйч
10 Арга зүйч
11 Бусад мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн Багш хөтөлбөрөөр суралцагч
  • Тавигдах шаардлага:
    • Монгол Улсын иргэн байх;
    • Зохих журмын дагуу элссэн, боловсролын цахим мэдээллийн системд бүртгэгдсэн байх;
    • Дээд боловсролын сургалтын байгууллагын үндэсний эрэмбийн үнэлгээний сургалтын хэсэгт 50-аас дээш хувийн үнэлгээ авсан сургалтын байгууллагад суралцах;
    • Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцах;
    • Дэд бакалаврын үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч нь элсэлтийн шаардлага хангасан байх, үргэлжлүүлэн суралцагч нь өмнөх улирлын голч дүн 2.8-аас доошгүй байх.
    • Дотоодын сургалтын байгууллагад элсэн суралцагч бол элсэлтийн шалгалтад тухайн мэргэжлийн чиглэлийн шалгалтад 501ээс дээш оноо авсан тохиолдолд 100 хувийн, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улиралд 3.0, түүнээс дээш голч дүнтэй суралцсан тохиолдолд 100 хувийн, 2.8 – 3.0 хүртэл голч дүнтэй суралцсан тохиолдолд 70 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох чиглэлээр заасан мэргэжлийг 2 дахь мэргэжлээр сонгон дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцаж болно.
    • Суралцагч нийтлэг шаардлагаас гадна төгссөнөөс хойш орон нутгийн байгууллагад 3 жил, нийслэлд 5 жил мэргэжлээрээ тогтвортой ажиллах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байна.

    Бүрдүүлэх материал:

    Дотоодын сургалтын байгууллагын суралцагч нь дараах материалыг бүрдүүлж, сургуульдаа өгнө.

    • Хүсэлт (батлагдсан маягтаар);
    • Иргэний үнэмлэхийн хуулбар(И-Монгол цахим системээс)
    • Дэд бакалавр, бакалаврт шинээр элсэгч элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (И-Монгол цахим системээс)
    • Суралцагчийн голч дүнг тусгасан сургуулийн тодорхойлолт
    • Тухайн улиралд судалж байгаа хичээлийг баталгаажуулсан  жагсаалт
    • Төрсний лавлагаа (И-Монгол цахим системээс)