№ | Хөтөлбөрийн нэр | Боловсролын зэрэг | Голч дүн |
1 | Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч | Дэд бакалавр, бакалавр | Дэд бакалавр, бакалавр-2.0
|
2 | Бүтэн өнчин суралцагч | Дэд бакалавр, бакалавр, | 2.0 доошгүй |
3 | Эцэг, эх нь хоёулаа, эсхүл хагас өнчин бол эцэг/ эх нь хөгжлийн бэрхшээлтэй өрхийн | ||
4 | Хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүнтэй өрхийн | ||
5 | Цаатан, Урианхай, Тува өрхийн суралцагч | бакалавр | |
6 | Нэг гэр бүлийн 3 болон түүнээс дээш хүүхэд нь дотоодын сургалтын байгууллагын бакалаврын үндсэн хөтөлбөрт зэрэг суралцагч |
Тавигдах шаардлага:
- Монгол Улсын иргэн байх;
- Зохих журмын дагуу элссэн, боловсролын цахим мэдээллийн системд бүртгэгдсэн байх;
- Дээд боловсролын сургалтын байгууллагын үндэсний эрэмбийн үнэлгээний сургалтын хэсэгт 50-аас дээш хувийн үнэлгээ авсан сургалтын байгууллагад суралцах;
- Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцах;
- Дэд бакалавр, бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хоёр дахь мэргэжил эзэмшихээр суралцаагүй байх;
- Суралцагч зээл авснаас бусад тохиолдолд сангийн хөрөнгөөр суралцаагүй байх;
Бүрдүүлэх материал:
Дотоодын сургалтын байгууллагын суралцагч нь дараах материалыг бүрдүүлж, сургуульдаа өгнө.
- Хүсэлт (батлагдсан маягтаар);
- Иргэний үнэмлэхийн лавлагаа (И-Монгол цахим системээс)
- Дэд бакалавр, бакалаврт шинээр элсэгч элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (шинээр элсэгч) (И-Монгол цахим системээс)
- Үргэлжлүүлэн суралцагчийн голч дүнг тусгасан сургуулийн тодорхойлолт
- Тухайн улиралд судалж байгаа хичээлийг баталгаажуулсан жагсаалт
- Төрсний лавлагаа /төрсний гэрчилгээний хуулбар
- Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримт
- Нэг гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй өрхийн хагас өнчин суралцагч (хувийн байдлыг тодорхойлох эрх бүхий байгууллагын тодорхойлолт)
- Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч (хувийн байдлыг тодорхойлох эрх бүхий байгууллагын тодорхойлолт)
- Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй өрхийн нэг суралцагч (хувийн байдлыг тодорхойлох эрх бүхий байгууллагын тодорхойлолт)
- Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагч (хувийн байдлыг тодорхойлох эрх бүхий байгууллагын тодорхойлолт)
- Цаатан, тува, урианхай үндэстний өрхийн нэг суралцагч (хувийн байдлыг тодорхойлох эрх бүхий байгууллагын тодорхойлолт)
- 3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт (хувийн байдлыг тодорхойлох эрх бүхий байгууллагын тодорхойлолт)