АЛСЫН ХАРАА

Монгол Улсын иргэн бүр чанартай боловсрол эзэмшиж, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн болох боломжийг санхүүгийн хувьд тэгш хүртээмжтэйгээр хангах.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Дээд боловсрол эзэмших хүсэлтэй, суралцах чадвартай иргэдийг санхүүгийн дэмжлэгээр тэгш боломжоор хангах, зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжийг шударга, ил тод, хариуцлагатай зарцуулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх.

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

  1. Оюутны хөгжлийн зээлийн тогтолцоог боловсронгуй болгох — сургалтын төлбөрийн урт хугацааны зээлийг хүртээмжтэй болгох.

  2. Гадаадад суралцах тэтгэлэг, зээлийн бодлогыг ил тод болгох — сонгон шалгаруулалтыг нээлттэй, шударга болгох.

  3. Эргэн төлөлтийн хариуцлагыг сайжруулах — зээлээ буцаан төлөх хяналт, мэдээллийн системийг боловсронгуй болгох.

  4. Мэдээллийн нэгдсэн цахим систем бий болгох — иргэдийн зээл, тэтгэлгийн мэдээллийг ил тод хянах.

  5. Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах — хамтарсан хөтөлбөр, санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

ЧИГ ҮҮРЭГ

Боловсролын зээлийн сан нь дараах үндсэн чиг үүргүүдийг хэрэгжүүлдэг:

  1.  Дээд боловсрол эзэмших иргэдэд зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж олгох;

  2.  Суралцагчдыг сонгон шалгаруулах журам, шаардлага боловсруулж хэрэгжүүлэх;

  3.  Зээл олголт, эргэн төлөлт, тайлагналын нэгдсэн санхүүгийн бүртгэлийг хөтлөх;

  4.  Дээд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын судалгаа, шинжилгээ хийх;

  5.  Олгосон хөрөнгийн зориулалтын ашиглалт, хяналт шалгалт хийх;

  6.  Боловсролын зээлийн хөрөнгө оруулагчид, түнш байгууллагуудтай хамтран ажиллах.

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО
Боловсролын санхүүжилтийн тогтвортой, ил тод, шударга тогтолцоог бүрдүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар хүний нөөцийн хөгжлийг дэмжиж, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх.

 

 

ЗОРИЛТ 1. Санхүүгийн тогтвортой байдлыг хангах

Зээлийн эргэн төлөлтийг бүрэн хангуулах, мэдээллийн сангийн үр ашигтай удирдлага бий болгох.

 

 

ЗОРИЛТ 2. Хүртээмж ба шударга байдлыг нэмэгдүүлэх

Хөдөө, орон нутгийн, нийгмийн эмзэг бүлгийн суралцагчдыг дэмжих бодлого хэрэгжүүлэх.

 

 

ЗОРИЛТ 3. Ил тод, хариуцлагатай удирдлагын тогтолцоо бүрдүүлэх

Цахим мэдээллийн нэгдсэн системийг бүрэн нэвтрүүлж, иргэдэд нээлттэй болгох

 

 

ЗОРИЛТ 4. Боловсролын зээлийн үр өгөөжийг дээшлүүлэх

Зээлд хамрагдсан төгсөгчдийн ажлын байр, эдийн засгийн өгөөжийн үнэлгээ хийх.

 

 

ЗОРИЛТ 5. Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх

Гадаад их, дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөр, судалгааны түншлэл байгуулах.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Захиргаа, удирдлагын хэлтcийн дарга: Г.Золжаргал
Хаяг, утасны дугаар: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Чагдаржавын гудамж 32/2, Сав плаза оффисын 11 давхар 1105 тоот, 70047009/1100/
И-мэйл хаяг: zoljargal@elf.gov.mn