ГАДААД ЗЭЭЛ, ТЭТГЭЛЭГ 

Журам: /Линк/

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГ

Суралцах боловсролын түвшин: Бакалавр

Монгол хүн бүрийг чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор бүрэн хангаж, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, эх оронч сэтгэлтэй, зөв хандлагатай, олон улсад өрсөлдөх мэдлэг, чадвартай, бүтээлч, манлайлагч иргэнийг бэлтгэх зорилгоор тухайн жилийн сонгон шалгаруулалтад тэнцсэн 500 хүртэлх суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг олгоно.

Ерөнхийлөгчийн тэтгэлэг дараах төрөлтэй байна:

1.     Монгол Улсын бүх сум, хорооны түвшинд шалгарсан суралцагчид олгох бэлтгэл болон үндсэн хөтөлбөрийн тэтгэлэг;

2.     Олон улсын олимпиадад медальт байранд шалгарсан суралцагчид олгох тэтгэлэг.

ДОТООДЫН БЭЛТГЭЛ ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭГЧИЙН ТАВИГДАХ ШААРДЛАГА:

1.     Сүүлийн 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийн дагуу харьяалагдах сум, хороондоо суралцаж төгссөн байх, ахлах сургуульгүй сумын суралцагч бол харьяалагдах аймгийн аль нэг ердийн сургалттай сургуульд тасралтгүй 3-аас доошгүй жил суралцсан байх;

2.     Тухайн жилийн элсэлтийн шалгалтын “гадаад хэл-математик”, “гадаад хэл-физик”, “гадаад хэл-хими”, “гадаад хэл-биологи” гэсэн хувилбарын хэмжээст онооны дунджаар 550, түүнээс дээш оноо авсан байх;

3.     Дээрх хэмжээст онооны дунджаар хамгийн өндөр оноо авч, сум, хороондоо тэргүүлсэн байх.

ГАДААДЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦУУЛАХ:

1.     Тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрийг 60, түүнээс дээш хувийн үнэлгээтэй төгссөн байх;

2.     Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тухайн жилд тогтоосон эрэмбийн жагсаалтын эхний 20-д багтсан сургалтын байгууллагад (Таймс Хайэр Эдүкейшн Вөрлд Юниверсити Ранкингс) бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцах урилга авсан бол мэргэжил харгалзахгүй, 21-100-д багтсан сургалтын байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцах урилга авсан бол тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн чиглэлээр суралцах;

3.     Энэ журмын 4.9-д заасан тухайн гадаадын сургалтын байгууллагын шаардлага хангасан байх. /Засгийн газар хоорондын болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, сангаас хийсэн хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хүрээнд гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцуулна./

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ

 Суралцах боловсролын түвшин: Магистр, Доктор

Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, олон улсад өрсөлдөх мэдлэг чадвартай, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны хөгжилд бодит хувь нэмрээ оруулах манлайлагчийг бэлтгэх зорилгоор дотоодын болон гадаадын сургалтын байгууллагад тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн чиглэлээр эзэмших суралцагчид Засгийн газрын тэтгэлэг (цаашид “Засгийн газрын тэтгэлэг” гэх) олгоно.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН МАГИСТРЫН ЗЭРГИЙН ӨМНӨХ ХЭЛНИЙ БЭЛТГЭЛ, АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТАД СУРАЛЦАХ АЛБАН ХААГЧ НАРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА:

1.     Төрийн албанд 5-аас доошгүй жил, тухайн байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан үндсэн ажилтан байх;

2.     Төрийн албан хаагчийн хувьд сүүлийн 3 жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр холбогдох журамд заасан хамгийн өндөр үнэлгээний ангилалд багтсан байх;

3.     Ажиллаж буй байгууллага захиалга өгсөн байх;

4.     Гадаадын сургалтын байгууллагад суралцан төгсөж ирээд 5 жил ажиллах боломжтой байх (өндөр насны болон цэргийн тэтгэвэр тогтоолгох насны хязгаар, төрийн тусгай албаны 20-25 жил ажилласан байх нөхцөлөөс үлдсэн хугацаа 10 жилээс доошгүй байх).

ДОТООДЫН БЭЛТГЭЛ ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭГЧИЙН ТАВИГДАХ ШААРДЛАГА:

1.     Дэд бакалавр, бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагч байх;

2.     Дэд бакалавр хөтөлбөрт элсэн суралцагч бол элсэлтийн шаардлага хангасан, бакалаврын үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч бол элсэх мэргэжлийн хичээлийн элсэлтийн шалгалтад 600, түүнээс дээш оноо авсан, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн 3.0-аас доошгүй байх;

3.     Магистрын үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч бол тухайн мэргэжлийн бакалаврын зэрэгтэй, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, өмнөх боловсролын зэргийн дипломын голч дүн 3.0-аас доошгүй, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн 3.0-аас доошгүй байх;

4.     Докторын үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч бол тухайн мэргэжлийн магистрын зэрэгтэй, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын бүтээл нийтлүүлсэн, өмнөх боловсролын зэргийн дипломын голч дүн 3.2-оос доошгүй, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн 3.2-оос доошгүй байх.

ГАДААДЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

1.     Магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцах урилга авсан байх;   

2.     Үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байх.

 ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ТЭТГЭЛЭГ

Суралцах боловсролын түвшин: Бакалавр

ГАДААДЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАХ СУРАЛЦАГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

·       Монгол Улсын иргэн байх;

·       Тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн чиглэлээр үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч байх;

·       Магистр, докторын хөтөлбөрт анхлан суралцагч байх;

·       Суралцагч зээл авснаас бусад тохиолдолд сангийн хөрөнгөөр суралцаагүй байх;

·       Элсэн суралцагч бол үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж, урилга авсан, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүнгийн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байх;

·       Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу “Өрийн мэдээллийн нэгдсэн сан”-д зээлийн үлдэгдэлгүй байх.

·       Сан Монгол Улсаас гадаад улсад суралцагчтай, гадаад улсаас Монгол Улсад суралцагчтай хоёр талт гэрээ байгуулна.

·       Монгол Улсаас гадаад улсад суралцах суралцагчид энэ журмын 1.5-д зааснаар, эсхүл энэ журмын 1.6-д заасны дагуу баталсан хэмжээгээр амьжиргааны зардлын тэтгэлэг олгоно.

·       Гадаад улсаас Монгол Улсад суралцах суралцагчийн талаар тухайн улстай харилцан адил байх зарчмыг баримтлах бөгөөд тэтгэлгийн хувьд сургалтын төлбөрийн болон дотуур байрны зардлыг тухайн сургалтын байгууллагын нэхэмжилсэн дүнгээр, хүнсний зардлыг Үндэсний статистикийн хорооноос тогтоосон тухайн жилийн хүн амын амьжиргааны доод түвшнээр тооцож олгоно.

·       Энэ журамд заасан тэтгэлгээр үргэлжлүүлэн суралцах тохиолдолд өмнөх улирлын голч дүн нь Монгол Улсаас гадаад улсад суралцагч бол авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй, гадаад улсаас Монгол Улсад суралцагч бол 2.0-оос доошгүй байна.

 

ГАДААДЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАХ СУРАЛЦАГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

·       Монгол Улсын иргэн байх;

·       Тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн чиглэлээр үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч байх;

·       Магистр, докторын хөтөлбөрт анхлан суралцагч байх;

·       Суралцагч зээл авснаас бусад тохиолдолд сангийн хөрөнгөөр суралцаагүй байх;

·       Элсэн суралцагч бол үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж, урилга авсан, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүнгийн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байх;

·       Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу “Өрийн мэдээллийн нэгдсэн сан”-д зээлийн үлдэгдэлгүй байх.

·       Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Таймс Хайэр Эдүкейшн Вөрлд Юниверсити Ранкингс”-аас тухайн жилд тогтоосон эхний 100-д багтсан сургалтын байгууллагад үндсэн хөтөлбөрөөр суралцах урилга авсан байх;

·       Энэ журмын 10.4.1-д заасан эрэмбийн жагсаалтын эхний 20-д багтсан сургалтын байгууллагад үндсэн хөтөлбөрөөр суралцах урилга авсан бол мэргэжил харгалзахгүй, 21-100-д багтсан сургалтын байгууллагад үндсэн хөтөлбөрөөр суралцах урилга авсан бол тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийг сонгосон байх.

Дараах иргэн гадаадын сургалтын байгууллагад суралцах сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлд хамрагдана:

1.     2+2 хөтөлбөр”-ийн хүрээнд дотоодын сургалтын байгууллагад эхний хоёр жил амжилттай суралцаж, гадаадын сургалтын байгууллагад бакалаврын хөтөлбөрөөр үргэлжлүүлэн суралцах эрх авсан суралцагч;

2.     Бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцах эрх авсан суралцагч;

3.     Гадаадын сургалтын байгууллагад магистр, докторт суралцагч.

Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн жагсаалт:

  • Times Higher Education World University Rankings

Эх сурвалж:

Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолын дагуу дараах зардлыг олгоно. Үүнд:

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг  /бакалаврын хөтөлбөр/

Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг /магистр, доктор/

Тухайн жилийн эхний 100-д багтсан дэлхийн шилдэг их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах
/бакалаврын хөтөлбөр/

1.    

Элсэгчийн анкет

+

+

+

2.    

Цээж зураг  1% /3х4/

+

+

3.    

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулах /БЗС, Улсын бүртгэл, Нотариат Суралцагч 4 хувь/

 +

+

+

4.        

Барьцаанд байршуулах ҮХХ-ын үнэлгээний тайлан

  

+

5.    

Барьцаанд байршуулах ҮХХ-ын лавлагаа.

  

+

6.        

Үл хөдлөх хөрөнгийн итгэмжлэх нотариатаар баталгаажуулах

  

+

7.    

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг Улсын бүртгэлийн байгууллагад барьцаа хөрөнгө байршуулсаны дараа тухайн үл хөдлөх хөрөнгө БЗС-ын барьцаалбарт бүртгэгдсэн лавлагаа /E-Мongolia/

  

+

8.    

Суралцагч барьцааны ҮХХ-ийг даатгуулсан байна

  

+

9.    

Сургуулийн урилга, захидал

 +

+

+

10.    

Суралцагчийн бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар

 +

 

+

11.    

Суралцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  итгэмжлэл /Нотариатаар баталгаажуулах/

+

+

+

12.    

Иргэний үнэмлэхийн лавлагаа          /E-Mongolia-с татаж авсан байх/

+

+

+

13.    

БЗСанд санхүүжилт хүссэн өргөдөл

+

+

+

14.    

Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэх

 +

 +

+

15.    

Тухайн сургалтын байгууллагаас тэтгэлэг авсныг нотлох тодорхойлолт

  

+

16.    

Дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцаж буй тохиолдолд тухайн сургуульдаа бүтэн улирал суралцсан бол тухайн сургуульд суралцаж буй сурлагын амжилтыг батлах дүнгийн хуулбар.

  

+

17.    

Сургуулийн эрэмбэ www.timeshighereducation.com  цахим хуудаснаас тухайн сургууль тухайн жилдээ хэдэд эрэмблэгдэж байгааг харуулсан хуудас хэвлэж тодруулан авчрах /зөвхөн сургуулийнхаа хэсгийг/

  

+

18.    

Суралцагч аливаа гэнэтийн осол, гэмтлийн улмаас амь насаа алдах, эрүүл мэндэд нь хохирол учрах, хөдөлмөрийн чадвар алдах, тооцоолоогүй санхүүгийн эрсдэлд орохоос хамгаалах зорилгоор эрсдэлийн даатгалаар даатгуулсан байна.

  

+

19.    

Дээд боловсрол эзэмшсэн баримт бичгийн хуулбар /Нотариатаар баталгаажуулах/

 

+

+

20.    

Бүрэн дунд боловсрол эзэмшсэн бичиг баримтын хуулбар /Нотариатаар баталгаажуулах/

+

 +

+

  1. Дипломын хуулбар /Нотариатаар баталгаажуулах/
  2. Дипломын баталгаат орчуулга монгол хэл дээр
  3. Төгсөгчийн Б анкет /Цахим хуудаснаас татаж авч бөглөх elf.gov.mn/
  4. Ажилд томилсон тушаалын хуулбар /Хэрвээ ажил эрхэлж эхэлсэн бол/
  5. Нийгмийн даатгалын лавлагаа Е-Монголиа /Хэрвээ ажил эрхэлж эхэлсэн бол/
  1. Барьцаа хөрөнгө сольж бүртгүүлэх хүсэлт /Боловсролын зээлийн санд/
  2. Барьцаанд байгаа болон шинээр барьцаанд байршуулах ҮХХ-ийн гэрчилгээний хуулбар
  3. ҮХХ-ийн лавлагаа Е-Монголиа-с /Давхар барьцаанд байршуулаагүй байх/
  4. Суралцагчтай байгуулсан сургалтын гэрээ /эх хувиар/
  5. Суралцагчтай байгуулсан барьцааны гэрээ /эх хувиар/
  6. Үл хөдлөх хөрөнгө суралцагчийн өмч биш бол өмчлөгчөөс ҮХХ-ийг БЗС-нд барьцаалахад татгалзах зүйлгүй болно гэсэн утга бүхий итгэмжлэл нотариатаар баталгаажуулах/
  7. ҮХХ-ийн үнэлгээний тайлан./Эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй үнэлгээний байгууллагын тайлан, ҮХХ-ийн үнэлгээ барьцаанд байгаа ҮХХ-өөс үнэлгээ, чанар, м.кв буураагүй байх/
  1. Барьцаа хөрөнгө чөлөөлөх хүсэлт /Боловсролын зээлийн санд/
  2. Барьцаанд байгаа ҮХХ-ийн гэрчилгээний хуулбар
  3. Суралцагчтай байгуулсан сургалтын гэрээ /хуулбар байж болно/
  4. Суралцагчтай байгуулсан барьцааны гэрээ /хуулбар байж болно/
  5. Гэрээний үүргийг дуусгавар болгосон БШУ-ны сайдын тушаалын хуулбар
  6. Сургалтын төлбөрийн зээлээ эргүүлэн төлсөн бол төлбөрийн баримт
  1. Гэрээний үүрэг дүгнүүлэх хүсэлт /Боловсролын зээлийн санд/
  2. Дипломын хуулбар /Нотариатаар баталгаажуулах/
  3. Дипломын баталгаат орчуулга
  4. Нийгмийн даатгалын лавлагаа Е-Монголиа-аас /5 жил буюу 60 сараас дээш Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон Сайн дурын даатгал тоологдохгүй/
  5. Ажилд томилсон тушаалын хуулбар
  6. Ажил байдлын тодорхойлолт