Бидний тухай
Их, дээд сургуульд элсэн суралцах шалгуур хангасан иргэдийг дээд боловсрол эзэмшүүлэхтэй холбоотойгоор сургуулиас гарах бүх зардлыг төрөөс санхүүжүүлдэг байсан.
Монгол Улсын Засгийн газрын 107 дугаар тогтоолоор их, дээд сургуулийн оюутнууд улс, аймаг, орон нутгийн захиалгын үндсэн дээр улсын зээлээр суралцаж дээд боловсрол эзэмших болсон.
Төвлөрсөн төсөвт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн. Шинжлэх ухаан, боловсролын яамны дэргэд “Сургалтын төрийн сан”-г байгуулсан.
“Сургалтын төрийн сан” нь дээд боловсролыг төрөөс санхүүжүүлэх Засгийн газрын бодлогын хэрэгжилтийг хангах төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлж ирсэн.
“Сургалтын төрийн сан” нь “Боловсролын зээлийн сан” болон өргөжиж үйл ажиллагаа явуулж байна.
Захиргаа удирдлагын хэлтэс
Сангийн үйл ажиллагааг холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын хүрээнд зохион байгуулах
Сангийн үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах, тайланг бэлтгэх, хэлтэс, албан хаагчдыг үүрэгжүүлэх, гүйцэтгэлийг хянах, үр дүнг тооцох, хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, бэхжүүлэх, удирдлага, зохион байгуулалтаар хангах
Төрийн болон төрийн бус өмчийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран ажиллах, гадаад харилцааг өргөжүүлэх
Орчин үеийн шинэлэг техник, технологид тулгуурлан төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, тасралтгүй, чанартай хүргэх, мэдээллээр хангах
Сангийн бүрэлдэхүүнийг чадварлаг, мэргэшсэн хүний нөөцөөр бүрдүүлэх, тэдний нийгмийн хамгаалал, ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх
Цахим хөгжүүлэлтийн хэлтэс
Байгууллагын програм хангамж, веб ,сервер , мэдээлэл технологийн аюулгүй байдлыг хангах, олон нийтэд цаг үеийн мэдээ мэдээллийг үнэн зөв хүргэх
Програм хангамж, хөгжүүлэлт, ашиглалт, мэдээллийн дотоод болон гадаад аюулгүй байдлыг хангах.
Иргэдэд үзүүлэх үйлчилгээг мэдээлэл технологийн шинэлэг шийдлээр түргэн шуурхай хялбараар хүргэх.
Санхүүгийн хэлтэс
Байгууллагын санхүүгийн эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв, төсвийн шууд захирагчийн төсвийн төсөл, худалдан авах ажиллагаа, зээл, тусламжийн хэрэгжилт, байгууллагын өмч хөрөнгө, төсвийн тодотголын төслийг боловсруулан хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэн тайлагнах
Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газар болон Боловсрол, шинжлэх ухааны яам, байгууллагын даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллах, Ажлын албаны дарга, бусад албан хаагчдыг мэдээллээр хангах
Байгууллагын санхүүжилтийг батлагдсан төсөвт багтаан хуваарилж, зарцуулалтыг хянах, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлж ажиллах
Дотоод зээл тэтгэлгийн хэлтэс
Сургалтын зээл, тэтгэлгийн хэлтэс нь Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад сургалтын төлбөрийн зээл олгох, эргэн төлүүлэх, төрийн үйлчилгээ үзүүлдэг.
Сургалтын зээл, тэтгэлгийн хэлтэс нь Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад сургалтын төлбөрийн зээл олгох, эргэн төлүүлэх, төрийн үйлчилгээ үзүүлдэг.