Монгол Улсын нийгмийн салбарт хомсдолтой байгаа зарим мэргэжлийн чиглэлээр дотоодын болон гадаадын сургалтын байгууллагад дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцах суралцагчид тэтгэлэг олгоно.
Суралцах боловсролын түвшин: Бакалавр
Суралцах мэргэжил: Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд чиглэсэн хэл засал, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сэтгэл зүй, арга зүй (эрүүл мэндийн, спортын)-н мэргэжлийн үндсэн хөтөлбөрөөр суралцагч.
Тавигдах шаардлага:
– Монгол Улсын иргэн байх;
– Эрэлттэй мэргэжлийн чиглэлээр үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч байх;
– Суралцагч зээл авснаас бусад тохиолдолд сангийн хөрөнгөөр суралцаагүй байх;
– Элсэн суралцагч бол үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж, урилга авсан, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүнгийн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байх;
– Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу “Өрийн мэдээллийн нэгдсэн сан”-д зээлийн үлдэгдэлгүй байх.
Бүрдүүлэх материал
– Хүсэлт (батлагдсан маягтаар);
– Иргэний үнэмлэх (лавлагаа);
– Цагдаагийн байгууллагын тодорхойлолт
– Сургалтын төлбөрийн нэхэмжлэхийн хуулбар;
– Гадаадын сургалтын байгууллагын үндсэн ангид нэмэлт нөхцөлгүйгээр суралцах эрхийг авсан байх.