Дансны мэдээлэл
ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛ
Санамж:
Эргэн төлөх зээл болон дансны дугаараа сайтар шалгаж, зөв дансанд гүйлгээ хийнэ үү. Хэрэв данс андуурч шилжүүлэг хийвэл таны төлөлт бүртгэгдэх хугацаа удаашрах, эсвэл хугацаандаа бүртгэгдэхгүй байх эрсдэлтэй.
Дансны мэдээлэлтэй танилцахын өмнө түгээмэл асуулт, хариултыг заавал уншиж, танилцана уу.
Асуулт 1.
Төрийн сан банк болон Төрийн банк хоёр ижилхэн үү?
Хариулт 1.
Үгүй, ижил биш. Төрийн сан нь Сангийн яамны харьяа байгууллага бөгөөд улсын төсвийн хөрөнгийг төвлөрүүлж, хуваарилах үүрэгтэй төсвийн санхүүгийн байгууллага юм. Харин Төрийн банк нь арилжааны банк бөгөөд иргэд, байгууллагад хадгаламж, зээл, гүйлгээ зэрэг банк санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг.
Асуулт 2.
Төрийн сан банк хаана байдаг вэ?
Хариулт 2.
Төрийн сан нь бие даасан салбаргүй бөгөөд арилжааны бүх банкаар дамжуулан гүйлгээ хийх боломжтой. Өөрөөр хэлбэл, та аль ч банкны данснаас Төрийн сангийн данс руу шилжүүлэг хийх боломжтой.
Асуулт 3.
Зээлийн мэдээллийг хаанаас харах вэ?
Хариулт 3.
Та E-Mongolia системд нэвтэрч, “Профайл” → “Төрд байгаа миний мэдээлэл” → “Зээлийн мэдээлэл” хэсгээс өөрийн авсан зээлийн мэдээллийг шалгаж болно.
Асуулт 4.
Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны дугаар болон гүйлгээний утга зэрэг мэдээллийг хаанаас авах вэ?
Хариулт 4.
Та E-Mongolia системд нэвтэрч, “Үйлчилгээ” цэснээс “Боловсролын зээлийн сан” гэж хайлт хийснээр зээлийн эргэн төлөлттэй холбоотой бүх мэдээллийг авах боломжтой.
Асуулт 5.
Төлсөн зээлийн мэдээлэл системд хэдий хугацаанд шинэчлэгддэг вэ?
Хариулт 5.
Таны төлсөн зээлийн мэдээлэл ажлын 24–48 цагийн дотор системд шинэчлэгддэг тул түр хүлээнэ үү.
Асуулт 6.
Хэрэв би данс андуурч гүйлгээ хийсэн бол яах вэ?
Хариулт 6.
Хэрэв та данс андуурсан гүйлгээ хийсэн бол өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, төлсөн баримт зэрэг материалыг бүрдүүлэн contact@elf.gov.mn мэйлээр илгээнэ үү. Өргөдлийг хүлээн авсны дараа бид тантай холбогдож, асуудлыг шийдвэрлэнэ
Суралцаж буй сургуулийн сургалтын албатай тооцоо нийлсэний дараа БЗС-д хандаж дансны мэдээллийг авна.