ХӨТӨЛБӨР

САНХҮҮЖИЛТ, ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧИЙН ТОО

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ, СУРГАЛТЫН ЗЭЭЛ

Боловсролын зээлийн сангаас 1993-2023 оны хооронд дотоодын их, дээд сургуулийн 226.0 мянган суралцагчид 128,1 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

  • 1993-2016 онд 170.0 (давхардсан тоогоор) мянган суралцагчид 39,2 тэрбум төгрөгийн зээл (Хөнгөлттэй зээл)
  • 2017 онд 2728 суралцагчид 5,5 тэрбум төгрөгийн зээлийг Банкаар дамжуулан (2%-ийн хүүтэй)
  • 2018-2023 онд 56.3 мянган (давхардсан тоогоор) суралцагчид 83,4 тэрбум төгрөгийн зээл (Оюутны хөгжлийн зээл)

БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ, ТЭТГЭЛЭГ 

Монгол Улсын хэмжээнд дотоодын их, дээд сургуульд суралцагчдыг дэмжих зорилгоор 1995 оноос хойш нийт 13 төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна.

  • 1995-2023 оны хооронд нийт 1.3 (давхардсан тоогоор) сая суралцагчид 663,4 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон байна.
  • 2020 оноос эхлэн “Сувилагч мэргэжлээр суралцагчийн тэтгэлэг”, 2022 оноос эхлэн “Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг”, “Дээд боловсролын сургалтын байгууллагад хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч мэргэжлээр суралцагийн тэтгэлэг” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

ГАДААД ЗЭЭЛ, ТЭТГЭЛЭГ /бакалавр, магистр, доктор/

Монгол Улсын Засгийн газраас баталсан тогтоол, журмын дагуу гадаадад суралцагчдад зориулсан 5 төрлийн хөтөлбөрийн хүрээнд 1997-2023 оны хооронд нийт 3.5 мянган суралцагчид, 281,4 тэрбум төгрөгийн зээл, тэтгэлгийг олгожээ.

ГАДААД ЗЭЭЛ /бакалавр, магистр, доктор/

Дараах 2 хөтөлбөрийн хүрээнд 1997-2023 оны хооронд нийт 2.3 мянган суралцагчид, 202,0 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

  • Өндөр хөгжилтэй орны магистр, докторын хөтөлбөр – 1.9 мянган хүнд 76,3 тэрбум төгрөгийн зээл
  • Дэлхийн шилдэг их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөр – 482 хүнд 125,7 тэрбум төгрөгийн зээл

ГАДААД ТЭТГЭЛЭГ (Засгийн газар хоорондын гэрээ, МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрэмжит) 

Монгол Улсын хэмжээнд 3 төрлийн тэтгэлгийг олгож байна.

  • Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу 1999-2023 оны хооронд 8 оронтой хамтран ажиллаж, нийт 2.8 (давхардсан тоогоор) мянган суралцагчид 36,8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг 2022 оноос эхлэн хэрэгжүүлээд байна.
  • Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг – 484 суралцагчид 24,6 тэрбум төгрөг
  • Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг – 48 суралцагчид 6,4 тэрбум төгрөг

ГАДААДАДЫН ЗЭЭЛ, ТЭТГЭЛЭГ 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК