Тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг олгох суралцагчид тавих нийтлэг шаардлага.  

Тавигдах шаардлага:

  • 2.2.1 Монгол Улсын иргэн байх;
  • 2.2.5.элсэн суралцагч бол үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж, урилга авсан, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улиралд судалсан хичээлүүд нь тухайн үнэлгээний системийн дагуу хангалттай буюу түүнээс дээш түвшинд үнэлэгдсэн байх; (Засгийн газрын 2026 оны 94 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
  • 2.2.6.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу “Өрийн мэдээллийн нэгдсэн сан”-д зээлийн үлдэгдэлгүй байх.
  • Бүрдүүлэх материал

  • Хүсэлт (батлагдсан маягтаар);
  • Иргэний үнэмлэх (лавлагаа);
  • Төрсний гэрчилгээний лавлагаа;

Боловсролын гэрчилгээ:   

  1. Бакалаврын хөтөлбөрт суралцах бол бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  2. Магистрын хөтөлбөрт суралцах бол бакалаврын түвшний гэрчилгээ
  3. Докторын хөтөлбөрт суралцах бол бакалаврын түвшний гэрчилгээ
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт
  •  Анхлан элсэгч бол сургуулийн урилга
  • Үргэжлүүлэн суралцагч бол дүнгийн хуудас
  • Цагдаагийн байгууллагын тодорхойлолт
  • Сургалтын төлбөрийн нэхэмжлэхийн хуулбар;
  • Докторын түвшинд суралцах бол эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт, тодорхойлох захидал
  • Гадаадын сургалтын байгууллагын үндсэн хөтөлбөрт нэмэлт нөхцөлгүйгээр суралцах эрхийг албан ёсоор баталгаажуулсан баримт бичиг (Засгийн газрын 2026 оны 94 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)