Монгол Улсын нийгмийн салбарт хомсдолтой байгаа зарим мэргэжлийн чиглэлээр дотоодын болон гадаадын сургалтын байгууллагад дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцах суралцагчид тэтгэлэг олгоно.

Суралцах боловсролын түвшин: Бакалавр

Суралцах мэргэжил: Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд чиглэсэн хэл засал, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сэтгэл зүй, арга зүй (эрүүл мэндийн, спортын)-н мэргэжлийн үндсэн хөтөлбөрөөр суралцагч.

Тавигдах  шаардлага: 

 – Монгол Улсын иргэн байх;

–  Эрэлттэй мэргэжлийн чиглэлээр үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч байх;

– Суралцагч зээл авснаас бусад тохиолдолд сангийн хөрөнгөөр суралцаагүй байх;

– Элсэн суралцагч бол үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж, урилга авсан, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүнгийн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байх;

– Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу “Өрийн мэдээллийн нэгдсэн сан”-д зээлийн үлдэгдэлгүй байх.

Бүрдүүлэх материал

– Хүсэлт (батлагдсан маягтаар);

– Иргэний үнэмлэх (лавлагаа);

– Цагдаагийн байгууллагын тодорхойлолт

– Сургалтын төлбөрийн нэхэмжлэхийн хуулбар;

– Гадаадын сургалтын байгууллагын үндсэн ангид нэмэлт нөхцөлгүйгээр суралцах эрхийг авсан байх.