Дотоод, гадаадын сургалтын байгууллагад бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр, мөн дотоодын сургалтын байгууллагад дэд бакалавр хөтөлбөрөөр суралцах иргэнд сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл олгоно.

Тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан байх
  • Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцдаг байх
  • Дээд боловсролын сургалтын байгууллагын үндэсний эрэмбийн үнэлгээний “сургалт” хэсэгт 50-аас дээш хувийн үнэлгээ авсан сургалтын байгууллагад суралцах
  • Шинээр элсэгчийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 500 болон түүнээс дээш байх
  • Үндсэн хөтөлбөрөөр  суралцаж байгаа бакалаврын шатлалын оюутны голч дүн 2.8 болон түүнээс дээш байх
  • Үндсэн хөтөлбөрөөр суралцаж байгаа магистрант, докторантын голч дүн 3.0 болон түүнээс дээш байх
  • Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд бүртгэгдсэн байх
  • Суралцагч Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн тохиолдолд сургалтын төлбөрийн зээл олгохгүй
  • Даатгалд хамрагдсан байх
  • Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад эхний хоёр жилийг амжилттай суралцаж, гадаадын хамтран ажиллагч дээд боловсролын сургалтын байгууллагад үргэлжлүүлэн суралцах эрх (2+2 хөтөлбөр) авсан тохиолдолд

Бүрдүүлэх материал

  • Иргэний үнэмлэхийн лавлагаа (И-Монгол цахим системээс)
  • Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл /ТАТАХ…/
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн эх хувь (И-Монгол цахим системээс)
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
  • Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь
  • Тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт
  • Ирээдүйн зорилго тодорхойлох эссэ /зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр суралцсанаар ямар үр дүнд хүрэх талаарх/

МУЗГ-ын 2025 оны 215 дугаар тогтоол:

Эх сурвалж: Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам (legalinfo.mn)