Диплом олголт
Сангийн (сургалтын төрийн сан) санхүүжилтээр 2003 – 2017 онуудад хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн төгсөгчдийн дипломын эх хувь санд хадгалагдаж байсан. Зээлийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд бүртгэсэн. Санд хадгалагдаж байсан төгсөгчдийн дипломын эх хувийг сургалтын байгууллагуудад хүлээлгэн өгсөн.
Дараах нөхцөлд зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой. Үүнд:
Дараах нөхцөлд зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой. Үүнд:
- МУЗГ-ын 2004 оны 22 дугаар тогтоолын дагуу 2003-2004 оны хичээлийн жилээс өмнө Монгол Улсын их, дээд сургууль, коллежийг дипломын болон бакалаврын боловсрол эзэмшсэн төгсөгчдийг сургалтын төлбөрийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлнө.
- МУЗГ-ын 2008 оны 178 дугаар тогтоолын дагуу 2007-2008 оны хичээлийн жилээс өмнө Монгол Улсын их, дээд сургууль, коллежийг дипломын болон бакалаврын боловсрол эзэмшсэн 2,8- аас дээш голч дүнтэй , эзэмшсэн мэргэжлээрээ, 2-оос дээш жил үр бүтээлтэй ажиллаж байгаа төгсөгчдийг сургалтын төлбөрийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлж дипломыг олгоно.
Жич:
- Дээрх шаардлагыг бүрэн хангаагүй бол зээлээ төлнө.
- 2008 он ба түүнээс хойш төгссөн төгсөгч сургалтын төлбөрийн зээлийг төлж дипломоо авна.
- Сургалтын үйл ажиллагаа нь зогсож татан буугдсан сургуулийн төгсөгчид сангаас дипломоо авна.
- Сургалтын үйл ажиллагаа нь зогссон, өөр сургуультай нэгдсэн сургуулийн төгсөгчид нэгдсэн сургуулиасаа дипломоо авна.
Зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөхөд бүрдүүлэх материал:
- Иргэний үнэмлэх /эх хувь/
- Диплом /эх хувь/
- Ажилд орсон тушаал /хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан байна/
- Нийгмийн даатгалын дэвтэр /эх хувь/
- Ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт /И-Монголиас татах/
Диплом авах талаар мэдээлэл өгөх Утас: 70047009 /2-1 дотуур дугаар/
2004-2016 онд авсан Хөнгөлөлттэй зээлийн төлбөрийн үлдэгдэл, төлөх данс болон бусад мэдээллийг И-Монголиас харна уу.
Иргэний үнэмлэх үндэслэн дипломыг олгоно. (Төгссөн сургуулиасаа авна)
Засгийн газрын 178-р тогтоолоор чөлөөлөгдөх болзол хангасан бол дээрх бүрдүүлсэн баримт бичгийг авч ирнэ.
Засгийн газрын 22-р тогтоолоор чөлөөлөгдсөн бол төгссөн сургуулиасаа дипломоо авна.