ГАДААД ЗЭЭЛ, ТЭТГЭЛЭГ 

Дэлгэрэнгүй танилцуулга: /Линк/

ХөтөлбөрСуралцах боловсролын түвшинСуралцах сургууль / Хэн суралцах / Тавигдах шаардлагаГадаадад суралцах зээл, тэтгэлгийн сонгон шалгаруулалт
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэгБакалаврДэлхийн шилдэг их, дээд сургуулиудын  тухайн жилийн эхний 100-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцуулах тэтгэлэг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр гадаадын их, дээд сургуульд бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцах иргэдийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийг байгуулж, ажлын удирдамжийг  батална.
Засгийн газар хоорондын болон яам, боловсролын зээлийн сангийн түвшинд хийгдсэн хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хүрээнд бакалаврын хөтөлбөрт суралцуулах тэтгэлэг
Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хүлээн зөвшөөрсөн олон улсын олимпиадад медальт байрт шалгарсан иргэнийг их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцуулах тэтгэлэг
Бэлтгэл хөтөлбөрт суралцуулах тэтгэлэг (Энэ тэтгэлгийн хүрээнд гадаадын их сургуулийн суурь хөтөлбөрт, эсхүл дотоодын их сургуулийн бэлтгэл хөтөлбөрт суралцаж болно)
Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэгМагистр, доктор2.1.Шилдэг суралцагчийн тэтгэлгийг дараахь шаардлага хангасан суралцагчид олгоно:
2.1.1.Дотоодын сургалтын байгууллагын 2 ба 3 дугаар дамжааны өдрийн ангид суралцдаг байх;
2.1.2.Бакалаврын хөтөлбөрөөр суралцагч сүүлийн 3 улирал дараалан 3.4 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх;
2.1.3.Суралцагч нь зохих журмын дагуу сургалтын байгууллагад элссэн, боловсролын удирдлагын системд бүртгэгдсэн байх.
Ажлын хэсэг нь зээл, тэтгэлэгт хамрагдахаар хүсэлт гаргасан иргэдийн баримт бичгийг хянаж, шаардлага хангасан тохиолдолд дараагийн шатны сонгон шалгаруулалтад оруулна.

Сонгон шалгаруулалтын дүнг Ажлын хэсгийн хурлаар хэлэлцэж, хурлын тэмдэглэл, сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийг дүгнэлтийн хамт боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.
2.2. Соёл, урлаг, спортын чиглэлээр дараахь шаардлагыг хангасан дотоодын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгоно:
2.2.1.Олон улсын болон улсын хэмжээний оюутны соёл, урлагийн наадам, үзэсгэлэн, уралдаан тэмцээнд оролцож эхний гурван байрт шалгарсан байх;
2.2.2.Спортын төрлөөр суралцагч нь олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн оюутны спортын наадамд оролцож медальт байрт шалгарсан, эсхүл шатар, даамын төрлөөр “Олон улсын хэмжээний мастер” цол хүртсэн байх.
2.3.Гадаадын их, дээд сургуульд магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах иргэн дараахь шаардлагыг хангасан байна:
2.3.1.Дэлхийн шилдэг их сургуулиудын тухайн жилийн эхний 100-д багтсан их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах шаардлагыг  хангаж, урилга авсан байх;
2.3.2.IELTS-ийн 6, IBT TOEFL-ийн 90 оноо эсхүл бусад гадаад хэлний эдгээртэй дүйцэхүйц олон улсын шалгалтын онооны шаардлага хангасан байх.
Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities” байгууллагын тогтоосон эрэмбээр тухайн жилийн эхний 50-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах, 50 ба түүнээс дээш хувийн сургалтын тэтгэлэг авсан суралцагч;БакалаврДэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities” байгууллагын тогтоосон эрэмбээр тухайн жилийн  жагсаалтын эхний 50-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан.

Журмын дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн зөвхөн бакалаврын зэргийн өдрийн ангийн суралцагчдад сургалтын төлбөрийн зээл олгоно.
 
Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадын их дээд сургуульд бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцагч.Магистр, докторЗасгийн газар хооронд байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрт “ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУРАЛЦАГЧИД ТӨРӨӨС САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ”-д зааснаас өөрөөр заасан тохиолдолд тухайн гэрээ, хэлэлцээрийн заалтыг дагаж мөрдөнө. 

Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн жагсаалт:

  • Times Higher Education World University Rankings
  • Academic Ranking of World Universities (ARWU)

Эх сурвалж:

Засгийн газрын 2021, 2022 оны 346, 347 дүгээр тогтоолын дагуу дараах зардлыг олгоно. Үүнд:

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтМонгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг  /бакалаврын хөтөлбөр/Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг /магистр, доктор/Тухайн жилийн эхний 50-д багтсан дэлхийн шилдэг их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах
/бакалаврын хөтөлбөр/
Засгийн газрын тэтгэлэг
/магистр, доктор/
1Зээлийн болон барьцааны гэрээ  + 
2Гэрээ /Боловсролын зээлийн сантай байгуулаж буй гэрээ/БЗС-тай гэрээ байгуулах. Сайтар уншиж танилцсаны дараа үнэн, зөв бүрэн гүйцэт бөглөж зургаа наана.
3Сургуулийн урилга /баталгаажуулсан хуулбар – direct entry, non academic condition/+++ 
4Сургуулийн нэхэмжлэх++++
5Дээд боловсрол эзэмшсэн баримт бичгийн баталгаажуулсан хуулбар + +
6Бүрэн дунд боловсрол эзэмшсэн бичиг баримтын хуулбар /наториатаар баталгаажуулсан байх/+ ++
7Гадаад хэлний шалгалтын хуудас++++
8Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  итгэмжлэл /Тайлбар: Суралцагчийн өмнөөс сургалтын гэрээ байгуулах, эд хөрөнгийг бүртгэлд бүртгүүлэх, хүлээн авах, санал хүсэлт, өргөдөл гаргах, гэрээ болон холбогдох баримт бичигт гарын үсэг зурах гэх мэт бүрэн эрхийг олгосон тухай/++++
9Иргэний үнэмлэхийн хуулбар++++
10Санхүүжилт хүссэн өргөдөл++++
11Цээж зураг  1% /3х4/++++
12Анкет /А/++++
  1. Дипломын хуулбар /Нотариатаар баталгаажуулах/
  2. Дипломын баталгаат орчуулга монгол хэл дээр
  3. Төгсөгчийн Б анкет /Цахим хуудаснаас татаж авч бөглөх elf.gov.mn/
  4. Ажилд томилсон тушаалын хуулбар /Хэрвээ ажил эрхэлж эхэлсэн бол/
  5. Нийгмийн даатгалын лавлагаа Е-Монголиа /Хэрвээ ажил эрхэлж эхэлсэн бол/
  1. Барьцаа хөрөнгө сольж бүртгүүлэх хүсэлт /Боловсролын зээлийн санд/
  2. Барьцаанд байгаа болон шинээр барьцаанд байршуулах ҮХХ-ийн гэрчилгээний хуулбар
  3. ҮХХ-ийн лавлагаа Е-Монголиа-с /Давхар барьцаанд байршуулаагүй байх/
  4. Суралцагчтай байгуулсан сургалтын гэрээ /эх хувиар/
  5. Суралцагчтай байгуулсан барьцааны гэрээ /эх хувиар/
  6. Үл хөдлөх хөрөнгө суралцагчийн өмч биш бол өмчлөгчөөс ҮХХ-ийг БЗС-нд барьцаалахад татгалзах зүйлгүй болно гэсэн утга бүхий итгэмжлэл нотариатаар баталгаажуулах/
  7. ҮХХ-ийн үнэлгээний тайлан./Эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй үнэлгээний байгууллагын тайлан, ҮХХ-ийн үнэлгээ барьцаанд байгаа ҮХХ-өөс үнэлгээ, чанар, м.кв буураагүй байх/
  1. Барьцаа хөрөнгө чөлөөлөх хүсэлт /Боловсролын зээлийн санд/
  2. Барьцаанд байгаа ҮХХ-ийн гэрчилгээний хуулбар
  3. Суралцагчтай байгуулсан сургалтын гэрээ /хуулбар байж болно/
  4. Суралцагчтай байгуулсан барьцааны гэрээ /хуулбар байж болно/
  5. Гэрээний үүргийг дуусгавар болгосон БШУ-ны сайдын тушаалын хуулбар
  6. Сургалтын төлбөрийн зээлээ эргүүлэн төлсөн бол төлбөрийн баримт
  1. Гэрээний үүрэг дуусгавар болгох хүсэлт /Боловсролын зээлийн санд/
  2. Дипломын хуулбар /Нотариатаар баталгаажуулах/
  3. Дипломын баталгаат орчуулга
  4. Нийгмийн даатгалын лавлагаа Е-Монголиа-аас /5 жил буюу 60 сараас дээш Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон Сайн дурын даатгал тоологдохгүй/
  5. Ажилд томилсон тушаалын хуулбар
  6. Ажил байдлын тодорхойлолт