Монгол Улсын Боловсролын яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлдэг Унгар Улсын Засгийн газрын “Stipendium Hungaricum” 2025-2026 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөр албан ёсоор зарлагдсан тул өргөдөл гаргахыг хүссэн иргэд https://apply.stipendiumhungaricum.hu/ холбоосоор нэвтэрч материалаа илгээнэ үү.
Та бүхэн “Stipendium Hungaricum”-ын цахим хуудас / https://stipendiumhungaricum.hu/…/Application_Guide… /-наас сонгон шалгаруулалтын хугацаа, суралцуулах мэргэжил, сургалтын тэтгэлгийн хэмжээ, бүрдүүлэх материалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой тул хариуцлагатайгаар судлан, мэдээлэлтэй танилцахыг хүсье.