Бүгд Найрамдах Польш Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт тэтгэлэгтэй суралцуулах сонгох шалгаруулалт зарлагджээ. 

Бүртгэл дөрөвдүгээр сарын 16-ны 23:59 цаг хүртэл цахимаар явагдана.

Тавигдах шаардлага

  • Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2022-2023 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+);
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш);
  • Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, 35 хүртэлх насны);
  • Өмнө нь Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх.
  • Суралцах мэргэжлийн чиглэл:
  • Хөдөө аж ахуй
  • Мэдээлэл, харилцаа холбооны технологи
  • Хүрээлэн буй орчин судлал
  • Нано шинжлэх ухаан, инженерчлэл
  • Сургуулийн өмнөх болон бага боловсролын багш
  • Тусгай хэрэгцээт боловсрол
  • Биотехнологи, био-инженерчлэл
  • Хими, биологи

Хэрхэн бүртгүүлэх вэ?

Бүртгэл 2023 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 16-ны 23:59 цаг хүртэл цахимаар явагдана. https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ

Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:

Бакалаврын сургалтад бүртгүүлсэн иргэд

  • Цахим өргөдөл
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар;
  • Их, дээд сургуулийн 1, 2 дугаар курсийн дүнгийн хуулбар /их, дээд сургуулийн 1, 2 дугаар ангид суралцдаг тохиолдолд/;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Гадаад паспортын хуулбар;
  • Тодорхойлох захидал /Багш-1, Ажлын газар-1/;
  • Бүгд Найрамдах Польш Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эсээ /Монгол хэл дээр 500 үгээс доошгүй бөгөөд мэргэжлээ судалсан байдал, суралцах төлөвлөгөөг илэрхийлсэн байх/

Магистрын сургалтад бүртгүүлсэн иргэд

  • Цахим өргөдөл
  • Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (Боловсролын баримт бичиг монгол хэл дээр биш бол монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргах);
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Гадаад паспортын хуулбар;
  • Тодорхойлох захидал /Багш-1, Ажлын газар-1/;
  • Бүгд Найрамдах Польш Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эсээ /Монгол хэл дээр 600 үгээс доошгүй бөгөөд мэргэжлээ судалсан байдал, суралцах төлөвлөгөөг илэрхийлсэн байх/;
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт