Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын тэтгэлгийн 2023-2024 хичээлийн жилийн бүртгэл 01 дүгээр сарын 10-аас 02 дугаар сарын 20-ны өдрийг дуустал
https: //tbbs.turkiyeburslari.gov.tr цахим хуудсаар явагдана. Тэтгэлэг үндсэн хоёр үе шаттай.
Эхний шат:
https: //tbbs.turkiyeburslari.gov.tr цахим хуудас руу нэвтэрч өөрийн бүртгэлийг үүсгэн шаардлагатай мэдээлэл болон бичиг баримтыг зохих журмын дагуу хавсаргана. Дэлгэрэнгүй мэдээлэл цахим хуудаст байршсан байгаа.
Хоёрдугаар шат:
Эхний шатанд тэнцсэн тэтгэлэг горилогч Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд ярилцлагад орно. Ярилцлагын үеэр Турк болон Англи хэлний мэдлэг шаардахгүй.
Тэтгэлэгт юу хамаарах вэ?
🔸 Онгоцны тийз
🔸 1 жилийн хэлний бэлтгэлийн төлбөр
🔸 Их, дээд сургуулийн сургалтын төлбөр
🔸 Сар бүрийн мөнгөн тэтгэлэг:
Бакалавр – 1000 лир;
Магистр – 1400 лир;
Доктор – 1800 лир;
🔸 Эрүүл мэндийн даатгал
🔸 Дотуур байрны төлбөр /Дотуур байранд амьдрахгүй байр түрээслэх сонирхолтой магистр, докторын оюутнуудад сар бүр 750 лир/
Нийт тэтгэлэг горилогчдод тавигдах шаардлага:
🔸 Турк Улсын иргэншилгүй байх
🔸 Турк Улсын аль нэг их, дээд сургуульд бүртгэлгүй, сурдаггүй байх
Бакалавр
– 21 нас хүрээгүй байх
– Дүнгийн голч оноо 70 хувиас доошгүй байх
Магистр
– 30 нас хүрээгүй байх
– Дүнгийн голч оноо 75 хувиас доошгүй байх
Доктор
– 35 нас хүрээгүй байх
– Дүнгийн голч оноо 75 хувиас доошгүй байх
Холбоосууд:
Facebook : Türkiye Bursları
Twitter : @TurkiyeBurslari
Youtube : Türkiye Bursları