“Торгоны зам” Аялал жуулчлал, соёлын өвийн олон улсын их сургууль нь Бүгд Найрамдах Узбекистан Улсын анхны төрийн өмчит англи хэлний сургалтын хөтөлбөртэй сургууль бөгөөд 2022-2023 оны хичээлийн жилд магистрын хөтөлбөрт суралцуулах тэтгэлэгт зарласан байна.
Суралцуулах мэргэжлийн чиглэл:
-Аялал жуулчлалын логистик
-Аялал жуулчлал /үйл ажиллагааны чиглэлээр/
-Музей судлал, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, засварлах
-Соёлын өвийн менежмент
-Бүтээлч үйлдвэрлэл
-Археологи
Бүрдүүлэх баримт бичиг:
-Гадаад паспорт/Иргэний үнэмлэхийн хуулбар;
-Их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн жагсаалтын хамт;
-3х4 хэмжээтэй цээж зураг;
-CV буюу товч намтар; /Холбоо барих утас, цахим шуудангийн хаягийг заавал оруулах/
-Гадаад хэлний шалгалтын оноо
/IELTS 6.0, CEFR-B2, TOEFL IBM-72 ба түүнээс дээш/;
-Эсээ /Төгссөний дараах төлөвлөгөө, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын аялал жуулчлалын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах нь сэвдийн хүрээнд A4 хуудсын 2 нүүрээс хэтрэхгүй байх;
Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/125075 холбоосоор авна уу.