“БОЛОВСРОЛ-100 ЖИЛ” СПОРТЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд Боловсрол, Шинжлэх ухааны яам болон харьяа байгууллагуудын дунд 2021 оны 11-р сарын 19-21-ний өдрүүдэд “Боловсрол 100 жил” сэдэвт спортын тэмцээн зохион байгуулагдаж, Боловсролын зээлийн сангийн баг тамирчид төрөл тус бүрт амжилттай оролцлоо.

“Гар бөмбөг”-ийн төрөлд

  • Эрэгтэй багийн тамирчид IV байр
  • Эмэгтэй багийн тамирчид I байр, алтан медаль

“Сагс бөмбөг 3×3”-ын төрөлд

  • Эмэгтэй багийн тамирчид III байр, хүрэл медаль

 “Ширээний теннис”-ийн төрөлд

  • Эрэгтэй Д.Оюунбат III байр, хүрэл медаль
  • Эмэгтэй Д.Энх-амгалан II байр, мөнгөн медаль

Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчид болон хамт олондоо баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.