Оюутан залуусын дунд нийгэмд дуу хоолойгоо хүргэх, олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцох, сайн дурын ажил хийх, сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх гээд олон боломжийг олгодог гадаад, дотоодын 2021 оны тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулж байна.

1.Мерали охидын тэтгэлэгт хөтөлбөр

Зориг сан АНУ-ын Мерали сантай хамтран Шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр суралцаж байгаа эмэгтэй оюутнуудыг дэмжих зорилгоор дараах тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна. Энэ хөтөлбөрийг анх 2010 онд Азийн сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж байсан бол ийнхүү бид хөтөлбөрийн дараагийн шинэ элсэлтийг хүлээн авахаар сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Хөтөлбөрт хамрагдсанаар:

Дөрвөн жилийн сургалтын тэтгэлэг авна

Улирал бүр номын мөнгө авна

Дотуур байрны төлбөрийн тэтгэлэг авна

Хөтөлбөрийн шалгуур: МУИС эсвэл ШУТИС-д шинжлэх ухаан, инженерийн мэргэжлээр суралцаж буй эмэгтэй оюутан байх

Энэ хичээлийн жил нэгдүгээр курсэд суралцаж байх

 

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд ЭНЭ холбоосоор орж өргөдөлийн маягттай танилцаарай.

2. Уханий их сургуульд суралцах Хятадын Засгийн газрын 2021 оны тэтгэлэгт хөтөлбөр

mongoltur.mn – Уханий их сургуульд суралцах Хятадын Засгийн газрын 2021 оны тэтгэлэг зарлагджээ

Хятадын Засгийн газраас олгодог энэхүү тэтгэлэг нь тус улсад суралцах гадаадын оюутнуудын тоог нэмэгдүүлэх зорилготой юм. Зөвхөн магистр, докторын зэрэг горилогчид бүртгүүлэх боломжтой. Магистрын зэрэгт гурваас доош, докторт дөрвөөс доош жил тус тус суралцах ба хэлний хувьд Хятад, Англи хэлний дунд төвшинтэй байхыг шаардаж байна. Харин горилогчийн насны хувьд магистрын зэрэгт 35 наснаас доош, докторын зэрэгт 40 наснаас доош хүн өргөдөл өгөх боломжтой.

Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:

– Сургалтын төлбөр

– Байр, сурах бичиг

– Эрүүл мэндийн даатгал

– Сар бүр магистрын зэрэг 3000 юань

– Докторын зэрэг 3500 юаний тэтгэлэг тус тус багтжээ.

Мөн тэтгэлэгт тэнцэж БНХАУ-ын Ухань хотод ирж суралцагч гадаадын иргэн нь эрүүл мэндийн хувьд сайн байх шаардлагатай гэж заажээ. Сонирхуулахад, Уханийн их сургууль нь БНХАУ-ын шилдэг 10 их сургуулийн жагсаалтад багтдаг аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

3. Глобал Ugrad хөтөлбөр 2021

Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн нэг, хоёр, гуравдугаар курсийн оюутнуудад өөрийн сурч буй мэргэжлээрээ АНУ-ын их дээд сургуулийн багш, сурагчидтай хамт суралцаж, сургалтын системтэй танилцах боломжийг олгох зорилттой оюутан солилцооны хөтөлбөр юм.

Санхүүжүүлэгч: Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2021 оны нэгдүгээр сарын 4-нөөс хоёрдугаар сарын 28 хүртэл

Хөтөлбөрт тавигдах үндсэн шалгуур:

1. Монгол Улсын иргэн бөгөөд Монгол Улсад оршин сууж байх;

2. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 1, 2, 3-р курсийн оюутан байх;

3. 3.0-аас доошгүй голчтой байх;

4.Англи хэлний чадвар сайтай байх (TOEFL IBT 61 эсвэл TOEFL ITP/PBT 500 оноо авах чадамжтай байх);

5. Өргөдөл гаргагч нь 18-24 настай байх;

6. АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу талтай. АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу.

Үргэлжлэх хугацаа: Хөтөлбөр нэгдүгээр сараас тавдугаар сарын хооронд үргэлжилнэ

Нэмэлт: Англи хэлний шалгуураас бусад шалгуурт тэнцсэн цөөн тооны оюутнуудад нэг улирлын Англи хэлний сургалтыг санал болгодог ба үүнд орон нутгийн, хөгжлийн бэрхшээлтэй эсвэл бусад онцгой хүндэтгэх шалтгаантай оюутнуудыг хамруулна. Англи хэлний сургалт намрын улиралд явагддаг ба сургалтад хамрагдах шаардлагатай оюутнууд намар АНУ-ыг зорьж хэлний сургалтад хамрагдсаны дараагаар хөтөлбөрөө хаврын улирлаас эхлүүлнэ. Иймд эдгээр оюутнуудын хөтөлбөр жилийн хугацаатай байна.

Тэтгэлэгт дараах зүйлс багтах болно:

Тээврийн бүх зардал: Олон улсын болон дотоодын аялал (нэр дэвшигч нь Улаанбаатар хотоос өөр газар оршин суудаг тохиолдолд дотоодод хийгдэх визтэй холбоотой аяллын зардал зэрэг орно);

Амьдрах буюу хоол унд, орон байрны зардал: Оролцогчид их сургуулийн дотуур байранд байрлаж, хоолны болон нэмэлт зардлын тэтгэмж авна;

Эрүүл мэндийн даатгал: Оролцогчид өөрсдийн хөтөлбөрийн хугацаанд гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалаар хангагдана;

Визний зардал: АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдыг визний төлбөрөөс чөлөөлнө;

Аяллын тэтгэмж: ;Оролцогчид ачаа болон аялалтай холбогдолтой бага хэмжээний бусад тэтгэмж олгоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

 

4. Сэтгүүлчдийг дэмжих Elizabeth Neuffer тэтгэлэг хөтөлбөр

Сэтгүүлч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр, БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэг, Нидерландын The Hague их сургуулийн тэтгэлэг, хууль болон шинжлэх ухааны чиглэлээр суралцдаг оюутныг дэмжих хөтөлбөр, Wells Mountain сангийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрүүд тус тус зарлагдсаныг хүргэж байна.

Тус тэтгэлэг нь хүний эрх болон шударга нийгмийн дуу хоолой болох хүсэлтэй эмэгтэй сэтгүүлчдийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой. Хөтөлбөрт хамрагдсанаар MIT-гийн олон улс судлалын төвд сургалт авч, The Boston Globe, The New York Times зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад дадлага хийх боломжтой.

Хэрхэн бүртгүүлэх вэ:

  • CV илгээнэ
  • Тус тэтгэлэгт хамрагдах хүсэлтэйгээ байгаагаа илэрхийлэх
  • Нийтлүүлж байсан нийтлэл
  • Хоёр тодорхойлох захидал

Хөтөлбөр хаана хэрэгжих вэ:

International woman’s media foundation (IWMF) буюу олон улсын эмэгтэйчүүдийн хэвлэл мэдээллийн сантай хамтран хэрэгждэг энэ хөтөлбөрт хамрагдсанаар Кэмбриж дэх MIT-гийн олон улс судлалын төвд сургалтад хамрагдаж, хүний эрх, шударга ёсны талаарх академик мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж, судалгаа хийнэ.

Elizabeth Neuffer тэтгэлэгт хөтөлбөр үргэлжлэх хугацаа:

Тус хөтөлбөр нь намраас хавар хүртэл 7 сарын хугацаанд үргэлжилнэ. Хөтөлбөрийн эхэнд болон төгсгөлд сургалт орно.

Тэтгэлэгт хөтөлбөрт юу багтах вэ:

  • Ирж буцах хоёр талын зардал, амьдрах байр, хоол, нийтийн тээврээр зорчих зардал, эрүүл мэндийн даатгал зэргийг багтаана.
  • Дадлагын хугацаанд цалин олгохгүй.
  • АНУ-аас бусад улсын иргэн бол визний хураамжийг өөрөө төлнө.
  • Эдгээрээс бусад төрлийн зардлыг хөтөлбөрт хамрагдагсад өөрсдөө даана.
  • Хөтөлбөрт хамрагдагсад гэр бүлтэйгээ ирж болох болно. Гэхдээ IWMF амьдрах байрны зардал болон виз авахад батлан даахгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: Хоёрдугаар сарын 28

Шалгуур:

Хүний эрх, шударга ёсны төлөө ажилладаг, ажиллах сонирхолтой сэтгүүлч байна

Гурваас дээш жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх.

  • Англи хэлийг чөлөөтэй эзэмшсэн байна. Аль ч улсын иргэн материалаа илгээх боломжтой.
  • Бүртгэл эхлэх хаагдах хугацаа: 2020 оны хоёрдугаар сарын 14-27-ны хооронд хүлээн авна.

Дэлгэрэнгүйг мэдээлэл болон онлайн өргөдлийг веб сайтаас аваарай.

 

5. CSC 2020-2021 БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр

Эрдмийн зэрэг: Бакалавр, магистр, доктор

Энэ тэтгэлэгт хамрагдсанаар БНХАУ-ын 274 судалгааны институтэд дээд боловсрол эзэмших боломжтой.

Тэтгэлэг юуг багтаах вэ:

  • Бакалаврын зэрэг эзэмшиж буй оюутнуудад сард 2500 юанийн тэтгэлэг олгоно, сургалтын төлбөр, сурах бичиг, дотуур байрны төлбөрөөс чөлөөлнө.
  • Магистрын зэрэгт суралцахаар бол сард 3000 юанийн тэтгэлэг олгоно. Мөн сургууль, байрны төлбөрөөс чөлөөлнө.
  • Докторын зэрэгт сурахаар бол сарын 3500 юанийн тэтгэлэг олгохоос гадна сургууль болон байрны төлбөрийг даана.
  • Элсэлтийн хураамжаас чөлөөлөхгүй.

Шаардагдах материал:

  • Тодорхойлох захидал хоёр ширхэг
  • Эзэмшсэн мэргэжлийн үнэмлэх, диплом, дүнгийн хуулбар зэрэг бичиг баримтын баталгаажуулсан хуулбар
  • CSC тэтгэлгийн онлайн өргөдөл бөглөх
  • Магистрын түвшний оюутнууд сургалтын төлөвлөгөө
  • Доктороор сурахаар бол судалгааны ажлын санал, төлөвлөгөө
  • Англи эсвэл Хятад хэлний оноо
  • Хятадын их сургуулийн багшийн урилгатай бол давуу тал болно.

Хэрхэн бүртгүүлэх вэ:

  • CSC-тэтгэлгийн сайтад бүртгэл үүсгэх.
  • Онлайн өргөдлийг үнэн зөв бөглөж, шаардагдах материалын хамт илгээнэ.
  • Хэрэв та сургуулиа сонгосон бол сургуулийн сайтад тус тусдаа бүртгэл үүсгэнэ.
  • Суралцахаар сонгосон сургуулийнхаа бүртгэлийн дугаарыг CSC-ын онлайн өргөдөлдөө хавсаргах

Бүртгэл хаагдах хугацаа: Дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл.

Дэлгэрэнгүй мэдээллийг веб сайтаас аваарай.

 

6. Хууль болон шинжлэх ухааны чиглэлээр олгох сургалтын тэтгэлэг 2020-2021, АНУ

Бүртгэл хаагдах хугацаа: Гуравдугаар сарын 30

QS-ийн жагсаалтаар дэлхийн шилдэг 1000-д багтах их сургуульд шинжлэх ухаан, инженерчлэл болон хуулийн чиглэлээр тэнцсэн бакалавр, магистр, докторын түвшинд суралцах оюутнуудыг төлбөрөөс чөлөөлж, дэмжих зорилготой.

Шалгуур:

Бакалаврын зэргээр суралцах бол:

  • Эрүүл мэндийн даатгалд хамрагдана
  • Сургууль болон дотуур байрны төлбөрөөс бүрэн чөлөөлнө

Шалгуур:

  • 24 нас хүрээгүй байх
  • Сургалтын төлөвлөгөөгөө , зорилгоо өргөдөлдөө хавсаргах
  • Өмнөх суралцсан сургуулийн хоёр багшийн тодорхойлолт
  • QS-ийн жагсаалтаар дэлхийн топ 1000 их сургуульд шинжлэх ухаан, хуулийн чиглэлээр элссэнийг нотлох бичиг баримт (сүүлийн гурван сарынх хүчинтэй байна)
  • Өргөдөл илгээгч хууль дүрэм зөрчөөгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй иргэн байна
  • Англаас бусад хэлээр хичээл ордог хөтөлбөртэй сургуулийн оюутанд тэтгэлгийг олгохгүй.

Магистрын зэргээр суралцах бол:

  • Сургууль болон дотуур байрны төлбөрөөс бүрэн чөлөөлнө.
  • Сар бүр 500 ам.долларын тэтгэлэг олгоно.
  • Эрүүл мэндийн даатгалд хамрагдана.

Докторын түвшинд суралцахаар бол:

  • Сургалт болон дотуур байрны төлбөрөөс бүрэн чөлөөлнө.
  • Сар бүр 800 ам.долларын тэтгэлэг олгоно.
  • Эрүүл мэндийн даатгалд хамрагдана
  • Олон улсын хуралд оролцох замын зардал, байрлах байр зэргээр хангана

Энэ тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл илгээхэд бүртгэлийн хураамж төлөхгүй.

Магистр болон докторын зэргээр суралцахаар бол дараах шалгуурыг хангасан байна:

  • Магистрын оюутан 30 нас хүрээгүй байх
  • QS-ийн жагсаалтаар дэлхийн шилдэг 1000 сургуульд шинжлэх ухаан, хуулийн чиглэлээр элссэнийг нотлох бичиг баримт, (гурван сарын дотор хүчинтэй байна)
  • Эрүүл мэндийн асуудалгүй байх
  • Тухайн орныхоо хууль дүрмийг зөрчиж байгаагүй, хэрэгт холбогдоогүй байх.
  • Англи бусад хэлээр заах хөтөлбөртэй сургуульд шинжлэх ухаан, хуулийн тэтгэлэг олгогдохгүй.
  • Судалгаа суурьтай сургалтын хөтөлбөрт элсэгчид судалгааны ажил боловсруулах саналыг бөглөж илгээх.

Анхаарах зүйл:

  • QS-ийн жагсаалтаар дэлхийн топ 1000 сургуулийн аль нэгт шинжлэх ухаан, хуулийн чиглэлээр элсэж, элсэлтээ баталгаажуулсан байх бөгөөд хүчинтэй хугацаа нь гурван сараас хэтрэхгүй байх.
  • Тухайн сургуульд элссэнийг нотлох захидал, оноогоо хавсаргах
  • Топ 1000 сургуульд дүрэм журмын дагуу элссэн оюутан гэдгээ батлах

Шаардагдах материал болон онлайн өргөдөл зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны сайтаас аваарай.

 

7. Дэлхийн, авьяаслаг иргэн тэтгэлэг “Нидерландын The Hague” их сургууль

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: Гуравдугаар сарын 31-нд бүртгэл хаагдаж, тавдугаар сарын 15-нд хариу гарна.

Сурах хүсэл тэмүүлэлтэй, авьяастай, өөрийгөө дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулж чадах дэлхийн иргэн гэсэн итгэл үнэмшилтэй гурван оюутныг шалгаруулдаг.

Хичээл эхлэх хугацаа: 2021 оны есдүгээр сар

Эрдмийн зэрэг: Магистр

Сурах чиглэл: Тус сургуулиас олгох бүх чиглэлийн мэргэжил

Тэтгэлэг олгох тоо: Гурван оюутан

Зорилтот бүлэг: Нидерландад амьдарч, сурч байгаагүй, гадаад орны оюутнууд

Тэтгэлэг юу багтаах вэ: 5 мянган евро

Шалгуур:

  • Энэ тэтгэлэгт өмнө нь материалаа илгээж байгаагүй байх
  • The Hague их сургуульд анх удаа бүртгүүлж буй оюутан байна
  • Тэтгэлэг горилох хугацаа буюу гуравдугаар сарын 31-ний байдлаар сургуулиа төгссөн эсвэл сурч буй оюутан байна

Онлайн өргөдлийг энд дарж бөглөнө үү.

Та The Hague их сургуульд суралцсанаар улс орнуудын энх тайван, эв найрамдал, хамтын хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулж чадах талаараа 950-1100 үгтэй эссе бичиж энэ хаягаар илгээх.

Дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны веб сайтаас аваарай.

 

8.Хөгжиж буй орнуудын оюутнуудыг дэмжих “Wells Mountain” сангийн нэрэмжит тэтгэлэг

Empowerment Through Education (ETE) нэртэй тус тэтгэлэгт хөтөлбөр нь хөгжиж буй орны бакалаврын чиглэлээр эх орондоо болон гадаадад суралцаж буй, суралцах хүсэлтэй оюутнуудыг дэмжих зорилготой.

Эрдмийн зэрэг: Бакалавр

Бүртгэл хаагдах хугацаа: Гуравдугаар сарын 1-нд

Мэргэжлийн чиглэл: Тухайн улсын хөгжил нөлөө бүхий байр суурь эзлэх мэргэжлийн салбарууд. Тухайлбал анагаах ухаан, нийгмийн шинжлэх ухаан, байгаль орчин, хууль, бизнес, мэдээллийн технологи болон хөдөө аж ахуй, инженерчлэл гэх мэт.

Тэтгэлэг олгох тоо: Жил бүр 20-40 оюутныг сонгон шалгаруулж тэтгэлэг олгодог.

Тэтгэлгийн хэмжээ, юуг багтаах вэ: Wells Mountain сангийн тус тэтгэлэг нь оюутнуудад 300-3000 хүртэлх ам.долларын тэтгэлэг олгоно. Тэтгэлэг олгох дундаж хэмжээ нь 1400 ам.доллар. Тэтгэлэг нь сургалтын төлбөр, сурах бичгийн төлбөр, болон амьдрах байрны зардлыг багтаана. Тэтгэлгийн өргөдөл илгээхэд бүртгэлийн хураамж төлөхгүй.

 

9. 2021 оны “IREX” xөтөлбөрийн бүртгэл эхэлжээ

Сайн дурын ажилд идэвхтэй оролдцог оюутан залуусын хамгийн ихээр сонирхдог “IREX” xөтөлбөр бүртгэлээ эхэлжээ. Уг хөтөлбөрт нийгмийн болон олон нийтийг xөгжүүлэx чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, 25-38 хүртэлх насны залуучуудыг идэвхтэй хамруулдаг бөгөөд бүртгэл нь энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх юм байна. 2021 оны “IREX” xөтөлбөрт хамрагдснаар та АНУ-д дөрвөн сарын xугацаанд тэтгэлэгтэй сурч, ажиллах боломжтой юм. Тодруулбал, энэ хөтөлбөр нь эрчим хүч, хүрээлэн буй орчин, энх тайван, улс нийгмийн зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэх, ил тод байдал, хариуцлага, эмэгтэйчүүд, жендэртэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр суралцах мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр юм. Хамгийн чухал нь АНУ-д байх хугацаандаа болон АНУ-д байрладаг байгууллагынхаа тусламжтайгаар Олон нийтэд чиглэсэн олон улсын төсөл хөтөлбөрүүдийг эх орондоо, бүс нутагтаа хэрэгжүүлэх боломжтой юм байна. “IREX” xөтөлбөрийн хүрээнд АНУ-д амьдрах хугацаанд орон байр, хоол болон бусад зардлыг хариуцдаг юм байна.

Эх сурвалж: Өдрийн сонин https://dnn.mn/2021-%D0%BE%D0%BD-%D0%B3%D0%B0%D1%80%D0%B0%…/