ИХ БРИТАНИЙН ЗАСГИЙН ГАЗРААС ЖИЛ БҮР ЗАРЛАДАГ ЧЕВНИНГИЙН ТЭТГЭЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЖЭЭ
Их Британийн Засгийн газраас жил бүр зөвхөн #Мастерийн (Бакалавр, PhD биш) 1 жилийн тэтгэлгийг зарладаг. Дэлхий даяар Chevening Scholarships хөтөлбөрт өргөдөл ирүүлсэн олон мянган залуусаас тухайн улс дахь #АнглийнЭСЯ сонгон шалгаруулалт явуулдаг болно.
ОНЛАЙН БҮРТГЭЛ ЭХЛЭХ ХУГАЦАА: 2021 оны 08 сарын 03
ОНЛАЙН БҮРТГЭЛ ХААГДАХ ХУГАЦАА: 2021 оны 11 сарын 03
✅2021 оны 11 сарын дундуур Эхний шатны шүүлт явагдана.
✅2021 оны 12 сард Тэтгэлгийн хорооноос болзол хангасан өргөдөл гаргагчдыг тодруулна.
✅2022 оны 1, 2 сард Ярилцлагын шалгалтанд орох өргөдөл гаргагчдын жагсаалтыг гаргана.
✅2022 оны 3-5 сард Ярилцлага Улаанбаатар хот дахь Английн ЭСЯ-нд явагдана.
✅2022 оны 6 сард Ярилцлагын шалгалтын дүнг танилцуулна.
✅2022 оны 7 сарын 13-нд Тэнцсэн өргөдөл гаргагчид суралцах эрхийн урилгаа авна.
✅2022 оны 9-10 сард Хөтөлбөр эхэлнэ.
✔Тавигдах Шаардлагууд
-Зөвхөн нэг жилийн #МАСТЕРЫН хөтөлбөрт олгогдоно. -Хөтөлбөрөө дуусгаад 2 жилийн дотор эх орондоо эргэж ирэх нөхцөлийг зөвшөөрөх
– Бакалаврын голч оноо 3,0 ба түүнээс дээш
– 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай. /үүнд хагаас цагаар болон сайн дурын ажил хийсэн бол тооцогдоно/
– 2022 оны 7 сарын 13-нд Англи хэлний тавигдах шаардлагыг хангасан байх /IELTS 6.5 оноо, TOEFL IBT 79 оноо/
2020 онд Их Британийн Засгийн газар олон улсын манлайлагч 1500 оюутнуудад Chevening-ийн тэтгэлгээр 100 гаруй Их дээд сургуулийн 14,000 орчим хөтөлбөрт суралцах боломжийг олгосон байна.