АНУ-ын шилдэг их сургуулиудыг төлөөлөн ажилладаг  U.S News and Global Education байгууллагатай хамтран ажиллахаар санал солилцож, хамтран ажиллах санамж бичигт 2021 оны 06 сарын 09-нд гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд тус байгууллагын төлөөлөн ажилладаг АНУ-ын шилдэг их дээд сургуульд бакалавр, магистрын хөтөлбөрт суралцах хүсэлтэй оюутнуудад дараах боломж, давуу тал бий болох юм.

  • Албан ёсны IELTS, IBT шалгалт өгөөд өндөр оноо авч чаддаггүй тул суралцах хүсэлтэй сургуулийнхаа англи хэлний шалгуурт нийцдэггүй, шалгалтын 200$ төлж шалгалтад орох боломжгүй төлбөрийн чадвар муутай оюутнуудад Itep, Duolingo, Versant шалгалтуудыг цахимаар үнэ төлбөргүй өгөх, англи хэлний шалгуурт нийцэх
  • АНУ-ын сургуулиудын элсэлтийн шалгалт SAT/ACT шалгалт өгөхгүй шалгуурт нийцэх
  • Бакалаврын оюутнууд тухайн суралцаж байгаа сургуулиасаа 6,000-30,000$- тэтгэлэгт хамрагдах
  • Магистрын оюутнууд тухайн суралцаж байгаа сургуулиасаа 000-5.000$ тэтгэлэгт хамрагдах
  • Сургуульд элсэх өргөдөл, бүртгэлийн хураамж төлөхгүй
  • Тодорхойлолт, эссэ, бичгийн материал шаардахгүй
  • 120 гаруй томоохон компаниудад цалинтай дадлагын ажил хийх боломжтой
  • Хэлний чадвар муутай суралцагчид хэлний бэлтгэл хөтөлбөрт хамрагдаад үндсэн мэргэжлийн ангидаа элсэн орох
  • Хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын дараах их сургуулиудын бакалавр, магистрын хөтөлбөрт оюутнууд элсэн орох боломжтой.  Үүнд:
    • University of Utah
    • University of Illinois at Chicago
    • University of the Pacific
    • University of Kansas
    • Cleveland State University
    • University of Massachusetts Boston
    • University of South Carolina
    • Adelphi University
    • Gonzaga University
    • Auburn University
    • American University
    • University of Dayton
    • Louisiana State University
    • University of Mississippi
    • Auburn University of Montgomery